À propos de la propriété intellectuelle Formation en propriété intellectuelle Respect de la propriété intellectuelle Sensibilisation à la propriété intellectuelle La propriété intellectuelle pour… Propriété intellectuelle et… Propriété intellectuelle et… Information relative aux brevets et à la technologie Information en matière de marques Information en matière de dessins et modèles Information en matière d’indications géographiques Information en matière de protection des obtentions végétales (UPOV) Lois, traités et jugements dans le domaine de la propriété intellectuelle Ressources relatives à la propriété intellectuelle Rapports sur la propriété intellectuelle Protection des brevets Protection des marques Protection des dessins et modèles Protection des indications géographiques Protection des obtentions végétales (UPOV) Règlement extrajudiciaire des litiges Solutions opérationnelles à l’intention des offices de propriété intellectuelle Paiement de services de propriété intellectuelle Décisions et négociations Coopération en matière de propriété intellectuelle Appui à l’innovation Partenariats public-privé Outils et services en matière d’intelligence artificielle L’Organisation Travailler à l’OMPI Responsabilité Brevets Marques Dessins et modèles Indications géographiques Droit d’auteur Secrets d’affaires Avenir de la propriété intellectuelle Académie de l’OMPI Ateliers et séminaires Application des droits de propriété intellectuelle WIPO ALERT Sensibilisation Journée mondiale de la propriété intellectuelle Magazine de l’OMPI Études de cas et exemples de réussite Actualités dans le domaine de la propriété intellectuelle Prix de l’OMPI Entreprises Femmes Universités Peuples autochtones Instances judiciaires Jeunesse Examinateurs Écosystèmes d’innovation Économie Financement Actifs incorporels Santé mondiale Changement climatique Politique en matière de concurrence Objectifs de développement durable Ressources génétiques, savoirs traditionnels et expressions culturelles traditionnelles Technologies de pointe Applications mobiles Sport Tourisme Musique Mode PATENTSCOPE Analyse de brevets Classification internationale des brevets Programme ARDI – Recherche pour l’innovation Programme ASPI – Information spécialisée en matière de brevets Base de données mondiale sur les marques Madrid Monitor Base de données Article 6ter Express Classification de Nice Classification de Vienne Base de données mondiale sur les dessins et modèles Bulletin des dessins et modèles internationaux Base de données Hague Express Classification de Locarno Base de données Lisbon Express Base de données mondiale sur les marques relative aux indications géographiques Base de données PLUTO sur les variétés végétales Base de données GENIE Traités administrés par l’OMPI WIPO Lex – lois, traités et jugements en matière de propriété intellectuelle Normes de l’OMPI Statistiques de propriété intellectuelle WIPO Pearl (Terminologie) Publications de l’OMPI Profils nationaux Centre de connaissances de l’OMPI Données essentielles sur l’investissement incorporel dans le monde Série de rapports de l’OMPI consacrés aux tendances technologiques Indice mondial de l’innovation Rapport sur la propriété intellectuelle dans le monde PCT – Le système international des brevets ePCT Budapest – Le système international de dépôt des micro-organismes Madrid – Le système international des marques eMadrid Article 6ter (armoiries, drapeaux, emblèmes nationaux) La Haye – Le système international des dessins et modèles industriels eHague Lisbonne – Le système d’enregistrement international des indications géographiques eLisbon UPOV PRISMA Médiation Arbitrage Procédure d’expertise Litiges relatifs aux noms de domaine Accès centralisé aux résultats de la recherche et de l’examen (WIPO CASE) Service d’accès numérique aux documents de priorité (DAS) WIPO Pay Compte courant auprès de l’OMPI Assemblées de l’OMPI Comités permanents Calendrier des réunions WIPO Webcast Documents officiels de l’OMPI Plan d’action de l’OMPI pour le développement Initiatives et projets sur mesure Forums de collaboration et dialogues Programme d’accélération pour l’innovation, la créativité et le développement La propriété intellectuelle en action Stratégies nationales de propriété intellectuelle Pôle de coopération Centres d’appui à la technologie et à l’innovation (CATI) Transfert de technologie Programme d’aide aux inventeurs WIPO GREEN Initiative PAT-INFORMED de l’OMPI Consortium pour des livres accessibles L’OMPI pour les créateurs WIPO Translate Speech-to-Text Assistant de classification États membres Observateurs Directeur général Activités par unité administrative Bureaux extérieurs Postes de fonctionnaires Postes de personnel affilié Achats Résultats et budget Rapports financiers Audit et supervision
Arabic English Spanish French Russian Chinese
Lois Traités Jugements Recherche par ressort juridique

Mongolie

MN018-j

Retour

Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэр No. 347, 2020.09.28

2020.09.28

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 347

“Э д о у” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
  Х.Батсүрэн
  Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: ““М” ХХК-д олгогдсон зохиогчийн эрхийн 8990, 8991 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах, Тасалбар түгээх машины программ хангамжтай холбоотой зохиогчийн эрхийн 8990, 8991 тоот гэрчилгээнүүдийг “Э д о у” ХХК-ийн нэр дээр бүртгэхийг даалгуулах тухай”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2020/0252 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 399 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Хнарыг оролцуулан,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2020/0252 дугаар шийдвэрээр: Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 26 дугаар зүйлийн 26.1.5 дахь заалтуудыг тус тус баримтлан “Э д о у” ХХК-ийн ““М” ХХК-д олгогдсон зохиогчийн эрхийн 8990, 8991 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах, Тасалбар түгээх машины программ хангамжтай холбоотой зохиогчийн эрхийн 8990, 8991 тоот гэрчилгээнүүдийг “Э д о у” ХХК-ийн нэр дээр бүртгэхийг даалгуулах” нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 399 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2020/0252 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А хяналтын гомдолдоо: “... 1/ Шийдвэр, магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2-т заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ”, 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх зарчимд нийцээгүй төдийгүй нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотлох баримтыг захиргааны шүүхээс шаардан гаргуулсан, оюуны өмчийн маргаанд хамааралтай бүхий л нотлох баримтыг гарган өгсөн байхад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Учир нь, анхан шатны шүүхээс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Оюуны өмчийн газарт очиж үзлэг хийж, нотлох баримт бэхжүүлж авах үед “Э д о у” ХХК болон “М” ХХК-ийн хамтран ажиллах гэрээний дагуу байгуулагдсан дундын компани болох “Метакиоск” ХХК-ийн нэрийн өмнөөс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 38/17 тоот албан бичгээр Ц.Э- гомдол гаргасан байгаа нь тус компанийн хувь эзэмшигч “Э д о у” ХХК нь 8990, 8991 тоот зохиогчийн эрхийн гэрчилгээнд хамтран зохиогчоор бүртгүүлэхээр шаардах эрхтэй болохыг анхан болон давж заалдах шатны шүүх огт үзэж, хараагүй байгаа нь хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдэж чадаагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй орхигдуулсан болох нь харагдана.

4. Хэрэв “М” ХХК нь Оюуны өмчийн газарт 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зохиогчийн эрхийн 8990, 8991 тоот гэрчилгээ авахаар холбогдох баримтыг бүрдүүлэн хүсэлт гаргах үед Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан эрхийг эдлэх эрхтэй этгээд нь ”Э д о у” ХХК мөн болохыг нотлох 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэн Н.Н-тэй байгуулсан “тусгай нөхцөлөөр хөлсөөр ажиллах тухай гэрээ”-ний дагуу 20,000,000 төгрөгийг төлсөн байгаа нь энэхүү гэрээний дагуу зохиогчийн эрхийн 8990, 8991 тоот гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй эсэхэд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийх учиртай байсан. Мөн Н.Н-гээр программ хангамж захиалж бүтээлгэсэн асуудал цагдаад шалгагдаж байгаа, хамтарч ашиг хуваах зорилготой дундын эзэмшлийн “Метакиоск” ХХК-ийн нэрийн өмнөөс Ц.Э гомдол гаргасан байгаа нь яалт ч үгүй “Э д о у” ХХК гэрчилгээ олгуулахгүй байхыг хүссэн гомдол үндэслэлтэй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасан эрх нь зөрчигдсөн этгээд гэдэг нь тодорхой харагдаж байх учир зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна.

5. Оюуны өмчийн газар нь манай гомдлыг хүлээн авч гэрчилгээ олгохыг түдгэлзүүлсэн байна. Хэрэв Оюуны өмчийн газар нь “Метакиоск” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн гомдлыг харгалзан үзэж гэрчилгээ олгохыг түдгэлзүүлсэн үйл баримт авагдсан байх бөгөөд нэгэнт оюуны бүтээлийн өмчлөгчийн маргаан үүссэн гэж үзсэн байгаа нь тус маргааныг шүүхээр шийдүүлсний дараа 8990, 8991 тоот гэрчилгээг олгосон бол манайх нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхээр 3 жил гаруй хугацаанд маргахгүй байсан гэдгийг шүүх анхаарч үзээсэй.

6. 2/ “М” ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Киоск машин нийлүүлэх, цаашид хамтран ажиллах гэрээний 1.3-д заасан үүргээ биелүүлэхгүй байсан учир “Э д о у” ХХК-ийн захирал А.А нь 2017 оны 06 дугаар сард иргэн П.Ц, Д.Э нараас 700,000,000 төгрөгийн зээл авч, “Метакиоск” ХХК-ийн ажилтан Ц.Э, Н.Н тус бүртээ 2,500,000 төгрөгийн цалин өгч, түүний хамаарал бүхий этгээдүүд ч сар бүр өндөр цалин авч ажиллаж байсан болохтой маргах боломжгүй юм. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 5.1-д заасан хамтарсан зохиогч болох Ц.Э, Н.Н нар нь хэний хөрөнгө мөнгөөр энэхүү бүтээлийг бий болгосон бэ гэдэг нь “Э д о у” ХХК-ийн зөрчигдсөн эрхэд шууд хамааралтай гэж үзэж байна. Гэтэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэг маргаанаас хальсан үндэслэл зааж 2016 оны 10 дугаар сард ikon.mn-нд, 2017 оны 05 дугаар сард Mongolcom.mn, Bloomberg TV-д ярилцлага өгч байсан байна гэх мэт нэг талд илтэд үйлчилсэн дүгнэлт хийсэн байгаа нь шүүх хэргийн хүрээнд шийдвэрлэх зарчмаас гажсан үйлдэл бөгөөд иймд дүгнэлт хийх үндэслэл нь “М” ХХК нь Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран ажилладаг гэж хэлснээс ч шалтгаалсан, нөлөөнд автсан байж болзошгүй гэж хардаж байна. Оюуны өмчийн газар нь Н.Н, Ц.Э нараас маргаантай бүтээлийн талаар тайлбар мэдүүлэг авахдаа хууль сануулах эрхтэй субъект биш учир тэд юу ч гэж худал тайлбар мэдүүлэг гаргах болон телевиз, радио, интернет орчноор өөрсдийгөө рекламдах, “Э д о у” ХХК-аас хамтран ажиллах гэрээний дагуу Ц.Э, Н.Э нар нь цалин хөлс, их хэмжээний зээл болон Н.Н нь оюуны бүтээлийн хөлс хэмээн 20,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгө, санхүүгийн дэмжлэг авснаа нуун хайцаалах нь дурын асуудал гэдгийг шүүх анхаарна гэж итгэж байна.

7. 3/ 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээний явцад “М“ ХХК /Гэрэгэ киоск/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э хэлэхдээ “М” ХХК-ийн 247,000,000 төгрөгийн хөрөнгөөр бүтсэн 8990, 8991 тоот гэрчилгээ бүхий программ хангамжаа бид ашиглахгүй орхисон байгаа, тэр программ хангамж одоо бидэнд огт хэрэггүй гэх утга агуулгатай зүйл ярьсан байгаа нь “Э д о у” ХХК-ийн баримтаар гаргаж өгсөн 543,000,000 төгрөгийн хөрөнгийг үгүйсгэсэн, ихээхэн хохирол учруулсан ноцтой үйлдэл гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, “Э д о у“ ХХК нь 8990, 8991 тоот зохиогчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, актын биелэлтийг түдгэлзүүлсэн учир уг программ хангамжаа шинээр зохиосон мэтээр дахин Оюуны өмчийн газарт хандаж 10093, 10094 тоот зохиогчийн эрхийн гэрчилгээг дахин гаргуулсан байгаа нь шударга бус үйлдэл бөгөөд нэг бүтээлд 2 удаа гэрчилгээ олгосон байгаа нь нэг хүүхдэд хоёр удаа төрсний гэрчилгээ олгосон гэж үзэхээр байна. Энэ ч утгаараа зохиогчийн эрхийн 8990, 8991 тоот гэрчилгээ нь шүүх дээр маргаантай байгаагаас үл хамаараад “М” ХХК нь /өөрчилсөн нэр нь “Гэрэгэ Системс” ХХК/ зохиогчийн эрхийн 10093, 10094 тоот гэрчилгээтэй учир “Э д о у” ХХК-ийн 543,000,000 төгрөгийн хөрөнгө үнэгүйдсэн байгааг шүүх анхаарч үзнэ үү.

8. 4/ Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Түр журам батлах тухай” А/249 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээлийг бүртгэх, гэрчилгээ олгох” журмын 2.3.6-д заасан нотлох баримт болох “тусгай нөхцөлөөр хөлсөөр ажиллах тухай” гэрээ болон хамтран ажиллах гэрээнүүдийг мэдүүлэг гаргагч Ц.Э, Н.Н нар үнэн зөвөөр бүрдүүлж өгсөн бол, төрийн байгууллагад болон шүүхэд үнэн зөв үйл баримтаар хандаж байх зарчмыг мөрдсөн бол зохиогчийн эрхийн 8990, 8991 тоот гэрчилгээ олгогдох байсан эсэхэд шүүх дүгнэлт хийж чадаагүй тул дээрх үндэслэлүүдээр зохиогчийн эрхийн 8990, 8991 тоот гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна.

9. 5/ Нэгэнт “Э д о у” ХХК нь Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-тай анхлан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах” 16/019 тоот гэрээг байгуулж, программ хангамж зохион бүтээх эрхийг авснаар “М” ХХК болон Ц.Э, Н.Н нартай хамтран ажилласан нь үйл баримтаар тогтоогдож байгаа, мөн 543,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Э д о у” ХХК гаргасан, мөн “Метакиоск” ХХК-ийг төлөөлөн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 38/17 тоот албан бичгээр гомдол гаргаж байснаас нь үзвэл “Э д о у” ХХК-д зохиогчийн эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах эрхтэй гэж үзэж байна.

10. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 252 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 399 тоот магадлалыг хүчингүй болгож, дээрх нөхцөл байдлуудыг дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э хяналтын гомдолдоо: “3охиогчийн эрхийн тухай хууль нь Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээг үгүйсгэн гаргасан зөрчилтэй хууль биш юм. Ажил гүйцэтгэх гэрээний онцлогоос хамаарч зарим гэрээнд худалдах-худалдан авах гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, даалгаврын гэрээний зохицуулалт бүхий гэрээ байгуулахыг хуулиар хориглоогүй зөвшөөрөгдсөн хэм хэмжээ юм. Манай тохиолдолд “Э д о у” ХХК болон Н.Н- нарын хооронд байгуулагдсан “тусгай нөхцөлөөр хөлсөөр ажиллуулах тухай” гэрээ нь программ хангамж зохиох ажил гүйцэтгэх тусгай нөхцөлөөр хөлсөөр ажиллуулах гэрээ юм. Зохиогчийн болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалт нь захиалгаар ажил гүйцэтгэх зохицуулалт орсон ба энэ тохиолдолд ашиглах эрх нь “тусгай нөхцөлөөр хөлсөөр ажиллах тухай гэрээ”-нд заасны дагуу үүснэ. Бүртгэлийн байгууллага болох Оюуны өмчийн газар нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 18.2 дахь заалтыг тус тус зөрчсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүх дээрх хуулийн заалтуудыг хэрэглээгүй, хуулийг зөрчин шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, ажил гүйцэтгэх тусгай нөхцөлөөр байгуулсан гэрээг зөрчиж бүртгэсэн эсэхийг дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Шүүхүүд дараах нөхцөл байдлыг анхаараагүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу юм.

13. Нэхэмжлэгч “Э д о у” ХХК-иас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (хуучин нэрээр)-т холбогдуулан ““М” ХХК-д олгогдсон зохиогчийн эрхийн 8990, 8991 дугаар гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах, Тасалбар түгээх машины программ хангамжтай холбоотой зохиогчийн эрхийн 8990, 8991 тоот гэрчилгээнүүдийг “Э д о у” ХХК-ийн нэр дээр бүртгэхийг даалгуулах” нэхэмжлэлийг гаргасан; нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...маргаан бүхий зохиогчийн эрхийн 8990 дугаартай гэрчилгээгээр олгогдсон “тасалбар борлуулах автомат системийн серверийн программ хангамж”, зохиогчийн эрхийн 8991 дугаартай гэрчилгээгээр олгогдсон “тасалбар борлуулах автомат системийн программ” зохиогчийн эрхийн бүтээлүүд нь манай компанийн санаачлагаар, манай компанийн захиалгаар, манай компанийн хөрөнгөөр бүтээгдсэн бүтээлүүд тул тухайн бүтээлүүдийг манай компани өмчлөх эрхтэй...” гэж тайлбарлажээ.

14. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: Нэхэмжлэгч “Э д о у” ХХК нь “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 16/019 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, улс, хот хоорондын, орон нутгийн хооронд зорчих зорчигчдод тасалбар түгээх ажил, үйлчилгээг эрхлэн гүйцэтгэхээр; уг гэрээг хэрэгжүүлэх зорилгоор “М” ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Киоск машин нийлүүлэх, цаашид хамтран ажиллах гэрээ” байгуулж, улс, хот хоорондын автобусны билетийг автомат машин болон онлайнаар захиалах, худалдах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилготой нийт 12 киоск машиныг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн үйл ажиллагаатай нийлүүлсэн байхаар; мөн маргаан бүхий зохиогчийн эрхийн бүтээлүүдийг “Метатик” ХХК-ийн захирал Ц.Э-тай хамтран туурвисан Н.Н-тэй 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “тусгай нөхцөлөөр хөлсөөр ажиллах тухай гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу Н.Н- нь өөрийн бүтээсэн Тасалбар түгээх машины программ хангамж, эх код, зохиогчийн бүх эрхээ “Э д о у” ХХК-д шилжүүлэх үүрэг хүлээхээр тус тус тохиролцсон байна.

15. Түүнчлэн, иргэн Ц.Э, Н.Н нар нь маргаан бүхий бүтээлүүдийг тус хэргийн гуравдагч этгээд болох “М” ХХК-ийн нэр дээр өмчлөгчөөр бүртгэж, зохиогчийн эрхийн гэрчилгээг гаргаж өгнө үү гэсэн утгатай өргөдлийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тухайн үеийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын зохиогчийн эрхийн газарт гаргасан бол нэхэмжлэгч “Э д о у” ХХК нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт 2017 оны 09 дүгээр сарын 22, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус тус хүсэлт гаргасан; харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/916 тоот тушаалаар дээрх бүтээлүүдийн өмчлөгчөөр хэргийн гуравдагч этгээд болох “М” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэж, зохиогчийн эрхийн 8990, 8991 дугаартай гэрчилгээг олгосон үйл баримтууд тогтоогджээ.

16. Тодруулбал, хэдийгээр Ц.Э, Н.Н нар нь дээрх бүтээлүүдийг “М” ХХК-ийн өмчлөлд бүртгүүлж, зохиогчийн эрхийн гэрчилгээ гаргуулах өргөдлийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчээс түрүүлж гаргасан боловч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/916 тоот тушаалаар бүтээлүүдийн өмчлөгчөөр бүртгэж, зохиогчийн эрхийн 8990, 8991 дугаартай гэрчилгээг олгохоос өмнө буюу 2017 оны 09 дүгээр сарын 22, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт нэхэмжлэгч хандаж хүсэлт гаргаж байсан; энэхүү хүсэлтэд маргаан бүхий бүтээлүүдийн нэг зохиогч болох Н.Н-тэй 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “тусгай нөхцөлөөр ажиллах гэрээ”-ний тухай дурдаж, гэрээг холбогдох баримтуудын хамт хавсарган өгч байсан нь тогтоогджээ.

17. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нэг зорилготойгоор хамтын бүтээлч хөдөлмөрийн үр дүнд нэгдмэл бүтээл туурвисан хоёр буюу түүнээс дээш этгээдийг хамтарсан зохиогчид гэнэ”, 5.2-т “Хамтарсан зохиогч бүхий бүтээлийн хувьд зохиогчийн эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол зохиогчид хамтран эдэлнэ”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Захиалгаар туурвих бүтээлийн зохиогч захиалагчтай хийсэн гэрээний нөхцөлийн дагуу бүтээл туурвиж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу зохиогчид төлбөр төлөх үүрэгтэй”, 18.2-т “Захиалгаар туурвисан бүтээлийг ашиглах онцгой эрхийг гэрээнд заасан этгээд эдэлнэ” гэж; Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/249 дүгээр тушаалаар батлагдсан “Зохиогчийн эрхийн ба түүнд хамаарах эрхийн бүтээлийг бүртгэх, гэрчилгээ олгох журам”-ын 2.3.6-д “Өргөдөл гаргагч нь эрх эзэмшигч хувь хүн, эсвэл хуулийн этгээд байгаа тохиолдолд зохиогчийн эрхийг шилжүүлэн авсан тухай нотлох баримт/гэрээ” гэж тус тус заасан.

18. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хамтын хөдөлмөрийн үр дүнд нэгдмэл бүтээл туурвисан этгээдийг хамтарсан зохиогчид гэж үзэж, тэдгээр нь зохиогчийн эрхээ хамтран эдлэх; мөн бүтээлийн зохиогч захиалагчийн хүсэлтээр бүтээл туурвиж, эрхээ шилжүүлэх гэрээ байгуулсан бол шилжүүлэн авсан этгээд тухайн бүтээлийн өмчлөгч байж болох бөгөөд энэхүү тохиолдлын хувьд маргаан бүхий зохиогчийн эрхийн гэрчилгээнүүдийг гуравдагч этгээдэд олгохоос өмнө бүтээлийн нэг зохиогч Н.Н- нь өөрт хамаарах эрхийг нэхэмжлэгч “Э д о у” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон “гэрээ” авагдсан байхад дээрх нөхцөл байдлыг үнэлж дүгнэлгүй, шууд “М” ХХК-ийг бүтээлүүдийн өмчлөгчөөр бүртгэж, зохиогчийн эрхийн гэрчилгээг олгосон нь дээрх хууль болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: гээд 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэсэн зарчимд нийцээгүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, шүүхүүд энэ талаар анхаараагүй нь буруу болжээ.

19. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар хариуцагч Оюуны өмчийн газар нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.5-д “зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн хүсэлтээр зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн бүтээлийг бүртгэх, гэрчилгээ олгох...” гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ зохиогчийн эрхээ бүртгүүлж, гэрчилгээ гаргуулахаар хандаж буй бүтээлийн зохиогч нь баримтаар тогтоогдож буй эсэх, хамтран зохиогч бий эсэх, зохиогчийн эрхийг шилжүүлсэн эсэх зэрэг нөхцөл байдлыг шаардлагатай ажиллагаа хийж, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх зэргээр тогтоох учиртай; энэхүү ажиллагаа хийгдээгүй байхад шүүх захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүргийг нөхөн гүйцэтгэх замаар зохиогчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, улмаар бүтээлийн хамтран зохиогч Ц.Э-ын эрхийг үгүйсгэсэн баримт байхгүй байхад дан ганц нэхэмжлэгчид “зохиогчийн эрхийн гэрчилгээ” олгохыг даалгах боломжгүй, эдгээрийг тодруулах нь шүүхийн судлан шинжлэх цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээр байна.

20. Иймд, дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий зохиогчийн эрхийн гэрчилгээнүүдийг тогтоох хэсэгт дурдсан хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.