关于知识产权 知识产权培训 树立尊重知识产权的风尚 知识产权外联 部门知识产权 知识产权和热点议题 特定领域知识产权 专利和技术信息 商标信息 外观设计信息 地理标志信息 植物品种信息(UPOV) 知识产权法律、条约和判决 知识产权资源 知识产权报告 专利保护 商标保护 外观设计保护 地理标志保护 植物品种保护(UPOV) 知识产权争议解决 知识产权局业务解决方案 知识产权服务缴费 谈判与决策 知识产权合作 创新支持 公私伙伴关系 人工智能工具和服务 组织简介 在产权组织任职 问责制 专利 商标 外观设计 地理标志 版权 商业秘密 知识产权的未来 WIPO学院 讲习班和研讨会 知识产权执法 WIPO ALERT 宣传 世界知识产权日 WIPO杂志 案例研究和成功故事 知识产权新闻 产权组织奖 企业 妇女 高校 土著人民 司法机构 青年 审查员 创新生态系统 经济学 金融 无形资产 全球卫生 气候变化 竞争政策 可持续发展目标 遗传资源、传统知识和传统文化表现形式 前沿技术 移动应用 体育 旅游 音乐 时尚 PATENTSCOPE 专利分析 国际专利分类 ARDI - 研究促进创新 ASPI - 专业化专利信息 全球品牌数据库 马德里监视器 Article 6ter Express数据库 尼斯分类 维也纳分类 全球外观设计数据库 国际外观设计公报 Hague Express数据库 洛迦诺分类 Lisbon Express数据库 全球品牌数据库地理标志信息 PLUTO植物品种数据库 GENIE数据库 产权组织管理的条约 WIPO Lex - 知识产权法律、条约和判决 产权组织标准 知识产权统计 WIPO Pearl(术语) 产权组织出版物 国家知识产权概况 产权组织知识中心 全球无形资产投资精要 产权组织技术趋势 全球创新指数 世界知识产权报告 PCT - 国际专利体系 ePCT 布达佩斯 - 国际微生物保藏体系 马德里 - 国际商标体系 eMadrid 第六条之三(徽章、旗帜、国徽) 海牙 - 国际外观设计体系 eHague 里斯本 - 国际地理标志体系 eLisbon UPOV PRISMA 调解 仲裁 专家裁决 域名争议 检索和审查集中式接入(CASE) 数字查询服务(DAS) WIPO Pay 产权组织往来账户 产权组织各大会 常设委员会 会议日历 WIPO Webcast 产权组织正式文件 发展议程 定制化倡议与项目 合作论坛与对话 创新、创意和发展加速计划 知识产权影响力 国家知识产权战略 合作枢纽 技术与创新支持中心(TISC) 技术转移 发明人援助计划(IAP) WIPO GREEN 产权组织的PAT-INFORMED 无障碍图书联合会 产权组织服务创作者 WIPO Translate 语音转文字 分类助手 成员国 观察员 总干事 部门活动 驻外办事处 工作人员职位 附属人员职位 采购 成果和预算 财务报告 监督
Arabic English Spanish French Russian Chinese
法律 条约 判决 按管辖区浏览

蒙古

MN016-j

返回

Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол No. 223, 2020.06.10

2020.06.10

3/26/26, 10:04 AM

Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 223

“М ф” ХХК-ийн гомдолтой,

Оюуны өмчийн газрын хяналтын

улсын байцаагч О.А-д

холбогдох

зөрчлийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг

Шүүгчид: Г.Банзрагч

Б.Мөнхтуяа

М.Батсуурь

Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч О.А-ын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1453151 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0030 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 239 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0030 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М ф” ХХК-иас Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч О.А-д холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч О.А-ын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1453151 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 239 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... 239 дугаартай магадлал нь анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргагчаас дурдсан үндэслэлүүдэд тодорхой үнэлэлт өгөөгүй, хэрэгт хамааралтай нөхцөл байдлыг бүрэн тогтоож, нотлох ажиллагааг явуулаагүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж гаргасан шийдвэрийг хэвээр үлдээсэн тул уг магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

4. Магадлалын хянавал хэсэгт, “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүртгэгдсэн бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ” гэж заажээ.

5. Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 69 дүгээр тушаалаар “О д” ХХК-д барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг зөвшөөрч 12254 тоот гэрчилгээ олгосон, мөн хуульд Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд онцгой эрх эдлэхээр байх...

6. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд томилогдсон Оюуны өмчийн газрын шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай дүгнэлтээр ... бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төрлийн бараа бүтээгдэхүүнд ашиглаж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар байна гэж дүгнэсэн” гэсэн үнэлэлт байна.

https://shuukh.mn/single_case/2415?daterange=2020-01-01 - 2021-12-31&id=3&court_cat=3&bb=1

1/2 3/26/26, 10:04 AM

Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан

7. Шүүх уг үнэлэлтийг өгөхдөө анхан шатны шүүх хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй, Оюуны өмчийн газрын шинжээчийн дүгнэлтийн талаар маргасныг шалгаж тодруулах бололцоог хязгаарласан, хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг цуглуулах ажиллагаа хийгдээгүй, барааны тэмдэг 10.60 нь өөрөө зөрчилтэй буюу бусад аж ахуй эрхлэгчид хамаарах, улсын бүртгэлд бүртгэгдээгүй боловч нийтэд илэрхий болсон барааны тэмдэг эсэх талаарх үйл баримтыг тодруулахгүйгээр хэргийг шийдсэн үндэслэлүүдийн талаар тодорхой дүгнээгүй орхигдуулсан.

8. Тодруулбал, “О д” ХХК тухайн барааны тэмдэгтийг эзэмших үндэслэл болсон Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 69 дүгээр тушаалын талаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, энэ тухай баримтыг үндэслэн тодорхой хүсэлт гаргасныг шүүх тодруулж нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулахгүйгээр “О д” ХХК нь маргаж буй барааны тэмдэгтийн хууль ёсны эзэмшигч мөн гэсэн үнэлэлтийг (энэ тухай асуудлаар маргаж буй болохыг мэдсэн, тухайн төрлийн маргаан уг маргааны үндсэн үйл баримтад шууд нөлөөлж болзошгүйг үнэлэх боломжтой атал) өгч шийдвэрлэсэнд гомдолтой байна.

9. Мөн зөрчлийн хэргийг шийдвэрлэх үндэслэл, нотолгоо болж буй шинжээчийн дүгнэлтийг Оюуны өмчийн газрын шинжээч үйлдсэн нь хэрэгт хөндлөнгийн шинжээч томилох шаардлагыг бий болгож байгаа талаар дурдаж шинжээч томилуулах хүсэлтийг тавьсан боловч мөн үүнийг үндэслэлгүйгээр хангаагүйг давж заалдах шатны шүүх тодорхой үнэлэхгүй үлдээжээ.

10. Үүний зэрэгцээ, тухайн барааны ангиллын талаар НИЦЦ хэлэлцээр, бусад баримтуудыг гаргуулах хүсэлтүүдийг хангаагүй бөгөөд зөвхөн Оюуны өмчийн газрын шинжээчийн гаргасан маргаантай дүгнэлтийг “тогтоогдсон” хөдөлбөргүй үнэн мэтээр авч үзэж, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийг тус хуулийн бусад зүйлүүдтэй (нийтэд илэрхий, бүртгэгдээгүй барааны тэмдэг, барааны тэмдгийн эрх зүйн хамгаалалт үүсэх нэрсийн жагсаалт г.м.) уялдаа холбоогүйгээр хэрэглэсэнд гомдолтой байна.

11. Иймд дээрх үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 239 дугаартай магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, 127 дугаар зүйлийн 127.2.5-д зааснаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

13. Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1453151 дугаартай шийтгэлийн хуудсаар “... эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр “О д” ХХК-ийн 10,60 барааны тэмдгийг ашигласан” гэх зөрчил тогтоон, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 12.2.4, 12.3.5-д заасныг баримтлан, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн, гомдол гаргагчаас уг актыг эс зөвшөөрч, үндэслэлээ “... зөрчилд холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж шалгах ажиллагааг явуулахгүйгээр зөрчил үйлдсэн гэж дүгнэлт хийсэн нь бодит үнэнийг хангалттай тогтоож чадаагүй шийдвэр болсон” гэж маргажээ. 14. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, “О д” ХХК-иас Оюуны өмчийн газарт хандан, “... 2014 онд эрхийн хамгаалалт хийлгэсэн 10.60 /дүрстэй/ барааны тэмдгийг “М ф” ХХК нь эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж байна” гэх гомдол гаргасан, үүний дагуу Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаар “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоол гарч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явагдсан, Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 69 дүгээр тушаалаар “О д” ХХК-д барааны тэмдгийн дардас: 1060 гэсэн тоо, “О д” ХХК гэсэн тэмдэглэгээ бүхий дүрстэй барааны тэмдгийг бараа үйлчилгээний олон улсын ангилал 29, “мах, ... ялгасан мах, нөөшилсөн, ... амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн”-д эзэмших онцгой эрхийг зөвшөөрч 12254 тоот гэрчилгээ олгосон, “О д” ХХК нь 1060 гэсэн тоо, “чанамал хиам” гэх тэмдэглэгээ бүхий махан бүтээгдэхүүнийг, “М ф” ХХК нь мөн 1060 гэсэн тоо, “чанамал хиам” гэсэн тэмдэглэгээ бүхий махан бүтээгдэхүүнийг зах зээлд худалдан борлуулсан үйл баримтууд тогтоогдсон, хэргийг оролцогчид уг үйл баримтуудтай маргаагүй байна. 15. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “... барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг /ойлгох/”-оор заасан, тухайн тохиолдолд, 1060 гэсэн тоо, “чанамал хиам” гэх тэмдэглэгээ бүхий барааны тэмдгийг 2014 онд “О д” ХХК эзэмшигчээр бүртгэгдсэн, уг бүртгэл хүчинтэй байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... уг барааны тэмдэг нь нийтэд илэрхий болсон барааны тэмдэг эсэх талаарх үйл баримтыг тодруулахгүйгээр шүүх хэргийг шийдсэн”, “... шүүх тодруулж нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулахгүйгээр “О д” ХХК нь маргаж буй барааны тэмдэгтийн хууль ёсны эзэмшигч мөн гэж дүгнэсэн” гэх гомдол үндэслэлгүй.

16. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.4-т зааснаар барааны тэмдэг эзэмшигч нь “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах”, 12.3.5-д зааснаар “бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах” онцгой эрхтэй, барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн нь “эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасан байх тул энэ үндэслэлээр хариуцлага оногдуулсан Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1453151 дугаартай шийтгэлийн хуудас хууль зөрчөөгүй гэж үзнэ.

17. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “оролцогч зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтанд гаргаж болно”, 3-т “эрх бүхий албан тушаалтан ... хүсэлтийг хангах үндэслэл тодорхой бол даруй, шалгах шаардлагатай бол түүнийг хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор ... /хүсэлтийг хангах эсхүл татгалзах/ шийдвэрийн аль нэгийг гаргана”, 5-д “... шийдвэрт гомдол гаргаж /болно/”, 4.11 дүгээр зүйлийн 5-д “оролцогч шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурорт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно”, 6-д “оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно” гэж тусгайлан заасан, тухайн тохиолдолд, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчилд холбогдогч “М ф” ХХК-иас “шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх талаар болон дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй байх тул 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүх үгүйсгэх боломжгүй, энэ талаарх гомдол гаргачийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол мөн үндэслэлгүй байна. 18. Эдгээр үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0030 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 239 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдол гаргагч “М ф” ХХК- ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гомдол гаргагч “М ф” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА

https://shuukh.mn/single_case/2415?daterange=2020-01-01 - 2021-12-31&id=3&court_cat=3&bb=1

2/2