关于知识产权 知识产权培训 树立尊重知识产权的风尚 知识产权外联 部门知识产权 知识产权和热点议题 特定领域知识产权 专利和技术信息 商标信息 外观设计信息 地理标志信息 植物品种信息(UPOV) 知识产权法律、条约和判决 知识产权资源 知识产权报告 专利保护 商标保护 外观设计保护 地理标志保护 植物品种保护(UPOV) 知识产权争议解决 知识产权局业务解决方案 知识产权服务缴费 谈判与决策 知识产权合作 创新支持 公私伙伴关系 人工智能工具和服务 组织简介 在产权组织任职 问责制 专利 商标 外观设计 地理标志 版权 商业秘密 知识产权的未来 WIPO学院 讲习班和研讨会 知识产权执法 WIPO ALERT 宣传 世界知识产权日 WIPO杂志 案例研究和成功故事 知识产权新闻 产权组织奖 企业 妇女 高校 土著人民 司法机构 青年 审查员 创新生态系统 经济学 金融 无形资产 全球卫生 气候变化 竞争政策 可持续发展目标 遗传资源、传统知识和传统文化表现形式 前沿技术 移动应用 体育 旅游 音乐 时尚 PATENTSCOPE 专利分析 国际专利分类 ARDI - 研究促进创新 ASPI - 专业化专利信息 全球品牌数据库 马德里监视器 Article 6ter Express数据库 尼斯分类 维也纳分类 全球外观设计数据库 国际外观设计公报 Hague Express数据库 洛迦诺分类 Lisbon Express数据库 全球品牌数据库地理标志信息 PLUTO植物品种数据库 GENIE数据库 产权组织管理的条约 WIPO Lex - 知识产权法律、条约和判决 产权组织标准 知识产权统计 WIPO Pearl(术语) 产权组织出版物 国家知识产权概况 产权组织知识中心 全球无形资产投资精要 产权组织技术趋势 全球创新指数 世界知识产权报告 PCT - 国际专利体系 ePCT 布达佩斯 - 国际微生物保藏体系 马德里 - 国际商标体系 eMadrid 第六条之三(徽章、旗帜、国徽) 海牙 - 国际外观设计体系 eHague 里斯本 - 国际地理标志体系 eLisbon UPOV PRISMA 调解 仲裁 专家裁决 域名争议 检索和审查集中式接入(CASE) 数字查询服务(DAS) WIPO Pay 产权组织往来账户 产权组织各大会 常设委员会 会议日历 WIPO Webcast 产权组织正式文件 发展议程 定制化倡议与项目 合作论坛与对话 创新、创意和发展加速计划 知识产权影响力 国家知识产权战略 合作枢纽 技术与创新支持中心(TISC) 技术转移 发明人援助计划(IAP) WIPO GREEN 产权组织的PAT-INFORMED 无障碍图书联合会 产权组织服务创作者 WIPO Translate 语音转文字 分类助手 成员国 观察员 总干事 部门活动 驻外办事处 工作人员职位 附属人员职位 采购 成果和预算 财务报告 监督
Arabic English Spanish French Russian Chinese
法律 条约 判决 按管辖区浏览

蒙古

MN019-j

返回

Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол No. 001/ХT2021/00125, 2021.02.04

2021.02.04

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00125

............ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/01518 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1574 дүгээр магадлалтай,

............ХХК-ний нэхэмжлэлтэй

............ХХК, ............, ............нарт холбогдох

Veritech ERP санхүүгийн программыг хуулбарласан программыг худалдан борлуулах, ямар нэг хэлбэрээр ашиглахгүй байх, зохиогчийн эрх зөрчсөн зөрчлийг цаашид гаргахгүй байхыг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хариуцагчийн төлөөлөгч ............ын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Цолмонбат, хариуцагч ............, ............, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............ХХК нь компьютерын программ хангамж, системийн интегралчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд бид уг үйл ажиллагааны хүрээнд байгууллага, аж ахуйн нэгжийн санхүү нягтлан бодох бүртгэлийн бүхий л үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу хөтлөн явуулах боломжтой вебд суурилсан онлайн цогц программ хангамжийн систем болох Veritech ERP санхүүгийн программыг бүтээсэн. Уг компьютерын программыг 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүтээж 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Оюуны өмчийн газарт бүртгүүлэн 5820 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээг авсан. Бид дээрх бүтээл, бүтээгдэхүүнийг 2013 оноос зах зээлд нийлүүлэн ажиллаад 4 жилийн хугацаа өнгөрч байгаа ба энэ хугацаанд тус бүтээл маань зах зээлд танигдсан манай компанийн орлого ашгийг бүрдүүлэхэд ихээхэн нөлөөг үзүүлсээр ирсэн бүтээл билээ. Гэтэл манай компанийн оюуны өмч болох дээрх бүтээлийг интернет орчинд хууль бусаар байршуулан ашиг олж байгаа манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл гарсан. Тодруулбал, www.artlab.mn гэх веб хуудсанд болон фейсбүүк дэх artlab- cloud ERP system хуудсаар эхний гурван сар үнэ төлбөргүй ашиглаад цаашид төлбөр төлөх нөхцөлтэйгөөр манай компанийн зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг ямарваа нэгэн зөвшөөрөлгүйгээр, шууд хулгайлан тус веб хуудсанд байршуулан хууль бусаар борлуулж, ашиг олж байгаа болохыг бид 2017 оны 6 сард олж мэдсэн. Улмаар бидний зүгээс дээрх асуудлыг цаашид нягтлан тодруулахад уг вебсайт нь ............ХХК-ийнх байсан бөгөөд уг компанийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч нар болох ............, ............ гэх манайд компанид программ зохиогч болон ахлах программ зохиогч-ийн албан тушаалд ажиллаж Veritech ERP санхүүгийн программыг боловсруулахад оролцсон хүмүүс байсан. Эдгээр хүмүүс Veritech ERP санхүүгийн программыг бүтээж, боловсруулахад оролцож байсны хувьд тус программын эх код, хөгжүүлэлт, датабааз зэрэг бүх мэдээллүүд дээр ажиллаж байсан. ............нь 2015 оны 4 дүгээр сард, ............ нь 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тус тус ажлаасаа гарсан. Үүнээс хойш ............гэх компанийн нэрийн манай санхүүгийн программыг ийнхүү хууль бусаар ашиглах, борлуулах үйл ажиллагаагаа явуулсаар байна. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байгаа тул хариуцагч нарт Veritech ERP санхүүгийн программыг хуулбарласан программыг худалдан борлуулах, ямар нэг хэлбэрээр ашиглахгүй байх, зохиогчийн эрх зөрчсөн зөрчлийг цаашид гаргахгүй байхыг тус тус даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч болон хариуцагч ............ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............ХХК-ийн гүйцэтгэх захирал ............ нь ............ийн хамт 2011 болон 2012 оноос эхлэн ............-д ажиллаж хэд хэдэн төсөл дээр байсан бөгөөд, тэдний нэг нь Veritech ERP систем билээ. 2014 онд оюуны өмчийн газар бүртгүүлэх өдөр нь ч мөн үргэлжлүүлэн ажилласаар байсан. ............ХХК-д ............ миний бие 2011 оны 10 дугаар сараас 2014 оны 7 дугаар сар хүртэл Веритек ХХК-д 2014 оны 7 дугаар сараас 2016 оны 5 дугаар сар хүртэл тус тус ажиллаж байсан. ............нь ............ХХК-д 2012 оны 2 дугаар сараас 2014 оны 7 дугаар сар хүртэл, Веритек ХХК-д 2014 оны 7 дугаар сараас 2015 оны 4 дүгээр сар хүртэл тус тус ажилласан. Үүнээс хойш бид тусдаа ажиллаж байгаад, 2016 оны 12 дугаар сараас эхлэн ............ХХК-ийн нэрийн дор цоо шинээр Санхүү, нягтлан бодох бүртгэлийн программ зохиож эхэлсэн юм. Ингэснээр бид одоогийн Монголын зах зээл дээр хоосон байгаа санхүүгийн системийн орон зайг нөхөх үүднээс дунд төвшний аж ахуйн нэгжид зориулагдсан үүлэн технологи дээр суурилуулсан программ зохиож загварчилж эхэлсэн юм. Харин Веритек нь онлайн боловч үүлэн технологи биш, томоохон аж ахуй нэгжид зориулагдсан, мөн Веритек нь хэрэглэгч бүрд зориулж программаа тусгайлан суурилуулж бүтээгдэхүүн хэлбэрээр худалддаг, харин ............нь тусгайлан суурилуулахгүй, нэгдсэн нэг программаар үйлчилгээ үзүүлэх байдлаар хэрэглэгчдэд интернетээр ашиглуулдаг. Хөгжүүлэлтэд анхнаасаа open-source технологиуд дээр суурилж хөгжүүлэхийг зорьсон. Artlab.mn домайн нэр болон фэйсбүүк хуудас нь манай системийнх бөгөөд одоогоор танилцуулга төдий л ажиллаж байна. Энэ асуудлаар ............XXК нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Оюуны өмчийн газарт хандаж гомдол гаргасан байдаг. Үүнийг Оюуны өмчийн газын Оюуны өмчийн хяналтын улсын байцаагч С.Нямдулам шалгаж, зохиогчийн эрхийг зөрчилгүй гэж дүгнэсэн. Үүнээс гадна шүүхээс томилогдсон шинжээч мөн үүнтэй ижил дүгнэлт гаргасан. Иймд нэхэмжлэлд дурдсан шиг ............" ХХК-ийн зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг ямарваа нэгэн байдлаар хуулбарласан, хулгайлсан, хууль бусаар борлуулж, ашиг олсон зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэжээ.

Хариуцагч ............шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний гаргах тайлбар ............ын гаргасан тайлбартай ижил тул нэмж хэлэх зүйлгүй. Нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/01518 дугаар шийдвэрээр Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1, 12.2.3-д заасныг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй тул Veritech ERP санхүүгийн программыг хуулбарласан программыг худалдан борлуулах, ямар нэг хэлбэрээр ашиглахгүй байх, зохиогчийн эрх зөрчсөн зөрчлийг цаашид гаргахгүй байхыг ............ХХК, ............, ............нарт тус тус даалгах тухай ............ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1574 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/01518 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ............ын хяналтын гомдолдоо: Шийдвэрийг хэвээр үлдээж, Магадлалыг хүчингүй болгуулах тухай: Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Нямдуламын гаргасан 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2164 тоот дүгнэлтэд “...тус бүрийн програмын баазын бүтцийн хувьд үзэхэд өгөгдлийн сангийн бүтэц нь төсөөтэй гэх зүйл байгаагүй. Иймд эрхийн хамгаалалт хийгдсэн сорс кодын хувьд хуулбарлан хийсэн гэж үзэх үндэслэлгүй” гэсэн байх боловч 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэлийн Прокурорын газрын 5/689тоот хариу мэдэгдэх хуудсаар гомдолд “улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гаргуулахгүйгээр 2 тал уулзаж, программыг харьцуулан үзсэн тэмдэглэлийг үндэслэн дүгнэлт гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу боловч уг зөрчлийг шалган шийдвэрлэх хуульд заагдсан хугацаа дууссан” гэх хариу өгсөн байгаад шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар дүгнэлт хийгээгүй байна...” гэж дүгнэсэн байна. Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан эд зүйл, хөрөнгөд үнэлгээ тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэж болно” гэсэн байдаг болохоос заавал шинжээч томилж, шинжилгээ хийлгэхийг үүрэг болгоогүй байдаг. Түүнчлэн Анхан шатны шүүхээс энэ асуудлыг нэг мөр болгох зорилгоор нэхэмжлэгчээс гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь ямар нэгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан хэрэг биш юм. - Давж заалдах шатны. шүүхээс “...Улмаар шинжээч П.Тэгшбаяр шүүх хуралдаанд оролцож “...Хоёр программын өгөгдлийн сан, эх коп хамтдаа байвал ижил төстэй байдлыг тодруулахад ач холбогдолтой. Ижил төстэй мэдээлэл олдоогүй учир би хувиар дүгнэх боломжгүй байсан.” гэсэн тайлбар гаргаснаас үзэхэд шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна” гэж заасан шаардлагыг хангаагүй байна” гэж мөн дүгнэсэн байх ба ижил төстэй мэдээлэл олдоогүй гэдэг нь өгөгдлийн сан, эх код нь тэс өөр учраас гэдгийг шинжээч мөн шүүх хуралдаан дээр илэрхийлсэн байдаг. Анхан шатны шүүхээс шинжээчээс гаргасан дүгнэлтийн хуульзүйн хүчин чадлыг залруулах зорилгоор анхан шатны шүүх хуралдаанд шинжээчийг дуудан оролцуулсныг буруутгах аргагүй гэж үзэж байна. Тиймээс тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулсан нь “шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна гэж заасан шаардлагыг хангаагүй байна” гэсэн Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь шинжээч нь өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргасныг үгүйсгэх аргагүй, мөн шинжээч нь талуудаас ирүүлсэн баримт материал болон хэргийн оролцогч 2 талын эх кодуудыг аль аль талаас нь авч дүгнэлтийг гаргасан учраас бодит үр дүнг тусгаагүй, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурлаагүй гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ............ХХК нь хариуцагч ............ХХК, ............, ............нарт холбогдуулан зохиогчийн эрх зөрчсөн хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, Veritech ERP санхүүгийн программыг хуулбарласан программыг худалдан борлуулах, ямар нэг хэлбэрээр ашиглахгүй байх, зохиогчийн эрх зөрчсөн зөрчлийг цаашид гаргахгүй байхыг даалгах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар зохиогчийн бүтээлийг ашиглаагүй, өөрсдийн зохиосон программд хөгжүүлэлт хийн, танилцуулгын хэмжээнд ажиллаж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна. /хэргийн 1-3, 34-38 дугаар тал/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

Магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс үзэв. Нэхэмжлэгчийн оюуны бүтээл болох Veritech ERP санхүүгийн программ, хариуцагч нарын зохиосон санхүү, нягтлан бодох бүртгэлийн программ тус тусдаа бие даасан өөр программ эсвэл хариуцагч нар нэхэмжлэгчийн бүтээлийг ашигласан эсэх асуудал маргааны зүйл болсон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Нямдуламын гаргасан 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2164 тоот дүгнэлт эргэлзээтэй болохоос гадна шүүхээс томилогдсон шинжээч Үндэсний дата төв УТҮГ-ын дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, шүүх хуралдаанд оролцсон шинжээч П.Тэгшбаяраас ач холбогдол бүхий байдлыг тодруулсан боловч эх кодын хувьд хоорондоо өөр хэдий ч өгөгдлийн санг харьцуулан үзээгүйгээс хоёр программын ижил төстэй байдлыг тодруулах боломжгүй гэх байдал тогтоогдсон тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ. Түүнээс гадна эх код нь өгөгдлийн сангүйгээр тусдаа бие даасан шинжийг агуулдаг эсэх, өгөгдлийн сан эх кодтой ямар хамааралтай, ач холбогдол нь юу болохыг тодруулж, дүгнэлт хийх шаардлагатай байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д зааснаар шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлт нь хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилготой байдаг ба уг дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шүүх шийдвэрлэхдээ эргэлзээгүй, тодорхой тогтоосон байдалд нь тулгуурладаг.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл шинжээчийн дүгнэлт маргаж буй асуудлыг бүрэн дүүрэн тогтоосон эсэхийг дүгнэх боломжгүй байна.

Магадлалд заасан үндэслэлээс гадна хариуцагч нарын зохиосон программ бие даасан бүтээл эсэх, энэ талаар зохиогчийн эрхээ баталгаажуулах эсэхийг тодруулах нь маргааны үйл баримтад ач холбогдолтой байж болохоор байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээнэ. Шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1574 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА