À propos de la propriété intellectuelle Formation en propriété intellectuelle Respect de la propriété intellectuelle Sensibilisation à la propriété intellectuelle La propriété intellectuelle pour… Propriété intellectuelle et… Propriété intellectuelle et… Information relative aux brevets et à la technologie Information en matière de marques Information en matière de dessins et modèles Information en matière d’indications géographiques Information en matière de protection des obtentions végétales (UPOV) Lois, traités et jugements dans le domaine de la propriété intellectuelle Ressources relatives à la propriété intellectuelle Rapports sur la propriété intellectuelle Protection des brevets Protection des marques Protection des dessins et modèles Protection des indications géographiques Protection des obtentions végétales (UPOV) Règlement extrajudiciaire des litiges Solutions opérationnelles à l’intention des offices de propriété intellectuelle Paiement de services de propriété intellectuelle Décisions et négociations Coopération en matière de propriété intellectuelle Appui à l’innovation Partenariats public-privé Outils et services en matière d’intelligence artificielle L’Organisation Travailler à l’OMPI Responsabilité Brevets Marques Dessins et modèles Indications géographiques Droit d’auteur Secrets d’affaires Avenir de la propriété intellectuelle Académie de l’OMPI Ateliers et séminaires Application des droits de propriété intellectuelle WIPO ALERT Sensibilisation Journée mondiale de la propriété intellectuelle Magazine de l’OMPI Études de cas et exemples de réussite Actualités dans le domaine de la propriété intellectuelle Prix de l’OMPI Entreprises Femmes Universités Peuples autochtones Instances judiciaires Jeunesse Examinateurs Écosystèmes d’innovation Économie Financement Actifs incorporels Santé mondiale Changement climatique Politique en matière de concurrence Objectifs de développement durable Ressources génétiques, savoirs traditionnels et expressions culturelles traditionnelles Technologies de pointe Applications mobiles Sport Tourisme Musique Mode PATENTSCOPE Analyse de brevets Classification internationale des brevets Programme ARDI – Recherche pour l’innovation Programme ASPI – Information spécialisée en matière de brevets Base de données mondiale sur les marques Madrid Monitor Base de données Article 6ter Express Classification de Nice Classification de Vienne Base de données mondiale sur les dessins et modèles Bulletin des dessins et modèles internationaux Base de données Hague Express Classification de Locarno Base de données Lisbon Express Base de données mondiale sur les marques relative aux indications géographiques Base de données PLUTO sur les variétés végétales Base de données GENIE Traités administrés par l’OMPI WIPO Lex – lois, traités et jugements en matière de propriété intellectuelle Normes de l’OMPI Statistiques de propriété intellectuelle WIPO Pearl (Terminologie) Publications de l’OMPI Profils nationaux Centre de connaissances de l’OMPI Données essentielles sur l’investissement incorporel dans le monde Série de rapports de l’OMPI consacrés aux tendances technologiques Indice mondial de l’innovation Rapport sur la propriété intellectuelle dans le monde PCT – Le système international des brevets ePCT Budapest – Le système international de dépôt des micro-organismes Madrid – Le système international des marques eMadrid Article 6ter (armoiries, drapeaux, emblèmes nationaux) La Haye – Le système international des dessins et modèles industriels eHague Lisbonne – Le système d’enregistrement international des indications géographiques eLisbon UPOV PRISMA Médiation Arbitrage Procédure d’expertise Litiges relatifs aux noms de domaine Accès centralisé aux résultats de la recherche et de l’examen (WIPO CASE) Service d’accès numérique aux documents de priorité (DAS) WIPO Pay Compte courant auprès de l’OMPI Assemblées de l’OMPI Comités permanents Calendrier des réunions WIPO Webcast Documents officiels de l’OMPI Plan d’action de l’OMPI pour le développement Initiatives et projets sur mesure Forums de collaboration et dialogues Programme d’accélération pour l’innovation, la créativité et le développement La propriété intellectuelle en action Stratégies nationales de propriété intellectuelle Pôle de coopération Centres d’appui à la technologie et à l’innovation (CATI) Transfert de technologie Programme d’aide aux inventeurs WIPO GREEN Initiative PAT-INFORMED de l’OMPI Consortium pour des livres accessibles L’OMPI pour les créateurs WIPO Translate Speech-to-Text Assistant de classification États membres Observateurs Directeur général Activités par unité administrative Bureaux extérieurs Postes de fonctionnaires Postes de personnel affilié Achats Résultats et budget Rapports financiers Audit et supervision
Arabic English Spanish French Russian Chinese
Lois Traités Jugements Recherche par ressort juridique

Mongolie

MN008-j

Retour

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны тогтоол No. 001/XT2018/00975, 2018.06.15

2018.06.15

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00975

З- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/02370 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 520 дугаар магадлалтай,

З- ХХК-ийн нэхэмжлэлтэй

МНЧ ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 10.042.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: З- ХХК нь Хоёулаа унтах уу уран сайхны киног 2012 онд бүтээсэн бөгөөд уг кино бүтээлийн онцгой эрхийг эзэмшигч юм. Уг уран сайхны киног телевизээр нэг удаа гаргах эрхийг 10.000.000 төгрөгөөр үнэлдэг ба уг киног гаргах бол телевиз лицензийн гэрээ байгуулах ёстой. Гэтэл МНЧ ХХК-ийн Эм Эн Си телевиз /МNCTV/ нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 22:10 цагаас уран сайхны киног биднээс зөвшөөрөл авалгүй, бүтээл ашиглах лицензийн гэрээ байгуулахгүйгээр гаргасан. Энэ үйлдэл нь Зохиогчийн эрх болон түүнд хамаар эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан бүтээл ашиглах онцгой эрхүүдээс 12.2.3-д заасан бүтээлийг нийтэд түгээх онцгой эрхийг зөрчсөн оюуны өмчийн зөрчил, оюуны өмчийн хулгай юм. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчсөнөөс учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид учруулсан хохирлоо мөнгөөр төлөх үүрэгтэй. Мөн Монгол Улсын 1997 онд нэгдэн орсон Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн 45 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Оюуны өмчийн эрх зөрчиж буйгаа мэдсээр байгаад буюу мэдэх боломжтой байсаар атал эрх зөрчсөн үйл ажиллагаа явуулсны улмаас эрх эзэмшигчид учирсан хохирлыг нөхөн төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний мөнгийг эрх зөрчигчөөс гаргуулах тогтоолыг шүүхийн эрх бүхий байгууллага гаргах эрхтэй гэж заасан болно. Иймд кино бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчсөнөөс учирсан хохиролд 10.042.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч нь өөрсдөө телевиз дээр ирж архивын эрхлэгч Э.Эрдэнэтулгад өгч киногоо хуулуулж хадгалуулсан байдаг. Энэ нь манай телевизээр гаргуулах хүсэл зоригоо илэрхийлсэн. Талуудын хооронд хэлцэл хийсэн гэж үзэж байгаа учраас зөвшөөрөлгүй гаргасан гэж үзэх боломжгүй. Бичгээр гэрээ байгуулж кино гаргадаг гэж байна. МNC телевизийн хувьд бусад телевизээс судалгаа аваад үзэхэд бүгд бичгэн гэрээ хийдэггүй аман хэлэлцээрээр явагддаг байгаа. МNC телевизэд өөрсдөө киногоо авчирч хуулуулж өгсөн учраас талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзсэн. Ихэнх телевизүүд аман хэлэлцээр хийгддэг. Киног гарахаас өмнө буюу хойно мэдэгдэл, анхааруулга, санамжийг амаар болон бичгээр хийх ёстой. Манай телевизийн архивт 2 жил гаруй хугацаанд байрлуулж байхад зохиогчийн эрхийн асуудлаар баримтаар нотлогдохгүй зүйлд нэхэмжлэл гаргаж байгаа нь оюуны өмчөөрөө ашиг олох гэсэн арга байна. Хохирол учирсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Оюуны өмчийн эрх зөрчигдсөнтэй холбоотойгоор хохирол учирсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт нотлох баримт гэж харагдаж байгаа боловч бартераар төлбөрөө цацагдсан талаар нотлогдохгүй байна. З- ХХК нь 2012 онд бүтээгдсэн Хоёулаа унтах уу уран сайхны кино бүх кино театр, Эйч ди цахим сувгаар гарчихсан, үнэ цэнэ үнэлэмж нь буурсан ашиг орлогоо олоод дуусчихсан байдаг. 5 жилийн өмнө ашгаа өгөхөөд өнгөрсөн учир 10.000.000 төгрөг нэхэмжлэх нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/02370 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч МНЧ ХХК-иас 10.042.500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З- ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МНЧ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 175.630 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 520 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/02370 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч МНЧ ХХК-иас гэм хорын хохиролд 10.042.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч З- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийи 497, 510 дугаар зүйлүүдийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчийн гэм буруутай нь нотлогдсон байхад давж заалдах шатны шүүх хариуцагчийн хариуцлагаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч өөрийн хууль бус үйлдлийн үр дагаврыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх боломжгүй тул учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх ёстой. Давж заалдах шатны шүүх “З- ХХК нь “Хоёулаа унтах уу” уран сайхны киног бусад телевизэд ашиглуулаад 10.000.000 төгрөгийн орлого олох байсан гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй болно” гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч нь киногоо бусад телевизэд ашиглуулаад орлого олох байсан гэж маргаагүй. Харин хариуцагч уг киног гаргах эрхийг нь авахын тулд нэхэмжлэгчид 10.000.000 төгрөг төлөх ёстой гэж маргасан. Нэхэмжлэгч нь бусад үйлдвэрлэгч нарын нэгэн адил өөрийн бүтээлд үнэ тариф тогтоох эрхтэй, өөрийнх нь бүтээлийг ашиглах сонирхолтой телевизүүдэд өөрийн тогтоосон үнийг санал болгох эрхтэй, телевизийн хариу саналаас хамаарч үнээ бууруулах эрхтэй байтал давж заалдах шатны шүүх уг эрхийг нь үгүйсгэж, түүнтэй холбоотой нотлох баримт болох үнэ тогтоох тухай тушаалыг нотлох баримт биш гэж үзсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон. Нэхэмжлэгч нь киногоо бусад телевизэд төлбөртэйгээр ашиглуулж байсныг нотлох гэрээнүүдэд кино гаргах үнийг 10.000.000 төгрөг гэж бичээгүй байх тул нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж ойлгогдох өрөөсгөл дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийсэн. Кино гаргах үнэ нь гэрээ байгуулж байгаа талуудын санал тохиролцооноос хамаарч өөр өөр байж болно гэдгийг давж заалдах шатны шүүх харгалзан үзсэнгүй. Монгол улсын 1997 онд нэгдэн өрсөн Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн 45 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эрх зөрчсөн үйл ажиллагаа явуулсны улмаас эрх эзэмшигчид учирсан хохирлыг нөхөн төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний мөнгийг эрх зөрчигчөөс гаргуулах тогтоолыг шүүхийн эрх бүхий байгууллага гаргах эрхтэй” гэж заасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч З- ХХК нь МНЧ ХХК-д холбогдуулж кино бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчснөөс учирсан хохиролд 10.000.000 төгрөг, лавлагаа авахад зарцуулсан 42.500 төгрөг, нийт 10.042.000 төгрөг гаргуулахаар шаардсныг, хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

З- ХХК нь “Хоёулаа унтах уу” нэртэй уран сайхны киног 2012 онд бүтээж, Оюуны өмчийн газраас зохиогчийн эрхийн 8000 тоот гэрчилгээ авсан байх тул Зохиогчийн эрх болон түүнд хамраарах эрхийн тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд зааснаар уг бүтээлтэй холбоотойгоор үүсэх зохиогчийн эдийн бус баялгийн эрх болон бүтээл ашиглах онцгой эрхийг эдлэх хуулийн этгээд мөн байна.

Зохиогч бүтээл ашиглах эрхийн хүрээнд бүтээлийг хуулбарлах, нийтлэх, нийтэд түгээх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх, түрээсээр ашиглуулахыг зөвшөөрөх эсхүл хориглох онцгой эрхтэй бөгөөд эдгээрт заасан эрхийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлж болдог байна.

Хариуцагч МНЧ ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цаг 10 минутад өөрийн телевизээр “Хоёулаа унтах уу” уран сайхны киног гаргахдаа зохиогч З- ХХК-с зөвшөөрөл авсан эсэх буюу зохиогчийн бүтээлээ нийтэд түгээхийг хориглох эсхүл зөвшөөрөх онцгой эрхийг зөрчсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж, өгөх цуглуулах үүрэгтэй байна.

Хариуцагч МНЧ ХХК нь киног нэхэмжлэгч З- ХХК хүлээлгэн өгч, бүтээлээ ашиглуулахыг зөвшөөрсөн гэж тайлбарласан боловч энэхүү татгалзал нь эргэлзээгүй баримтаар нотлогдоогүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Иймд хариуцагч зохиогчийн зөвшөөрөлгүйгээр бүтээлийг нийтэд түгээж, зохиогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтад учруулсан хохирлыг арилгуулж, зөрчигдсөн эрхийг сэргээнэ гэжээ.

Мөн Иргэний хуулийн 18 дугаар бүлэгт заасан гэм хорыг арилгах зохицуулалтад гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч талаас өөрийн кино бүтээлийг нийтэд түгээх талаар эрх бүхий эзэмшигчээс зөвшөөрөл авч гэрээ байгуулсан тохиолдолд ямар хэмжээний төлбөртэй байдаг талаар бусад телевизтэй байгуулсан гэрээний үнийг жишиг болгосныг хариуцагч баримтаар няцааж чадаагүй тул энэ хэмжээгээр гэм хорыг гаргуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай хууль, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Тус шүүх хариуцагч МНЧ ХХК нь З- ХХК-ийн зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчснийг үгүйсгээгүй боловч, гэм хорын хохирлыг гаргуулахдаа анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлж чадаагүй, нэхэмжлэгчийн олох байсан орлого нотлогдоогүй гэж үзжээ. Ийнхүү дүгнэлтийг хийхдээ давж заалдах шатны шүүх хариуцагч гэм хорын хохиролтой холбоотой нэхэмжлэгчээс гаргасан баримтыг эсэргүүцэж баримт гаргаагүйг анхаараагүй байна.

Дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 520 дугаар магадлагыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/02370 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 175.630 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН     Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ     Г.АЛТАНЧИМЭГ