关于知识产权 知识产权培训 树立尊重知识产权的风尚 知识产权外联 部门知识产权 知识产权和热点议题 特定领域知识产权 专利和技术信息 商标信息 外观设计信息 地理标志信息 植物品种信息(UPOV) 知识产权法律、条约和判决 知识产权资源 知识产权报告 专利保护 商标保护 外观设计保护 地理标志保护 植物品种保护(UPOV) 知识产权争议解决 知识产权局业务解决方案 知识产权服务缴费 谈判与决策 知识产权合作 创新支持 公私伙伴关系 人工智能工具和服务 组织简介 在产权组织任职 问责制 专利 商标 外观设计 地理标志 版权 商业秘密 知识产权的未来 WIPO学院 讲习班和研讨会 知识产权执法 WIPO ALERT 宣传 世界知识产权日 WIPO杂志 案例研究和成功故事 知识产权新闻 产权组织奖 企业 妇女 高校 土著人民 司法机构 青年 审查员 创新生态系统 经济学 金融 无形资产 全球卫生 气候变化 竞争政策 可持续发展目标 遗传资源、传统知识和传统文化表现形式 前沿技术 移动应用 体育 旅游 音乐 时尚 PATENTSCOPE 专利分析 国际专利分类 ARDI - 研究促进创新 ASPI - 专业化专利信息 全球品牌数据库 马德里监视器 Article 6ter Express数据库 尼斯分类 维也纳分类 全球外观设计数据库 国际外观设计公报 Hague Express数据库 洛迦诺分类 Lisbon Express数据库 全球品牌数据库地理标志信息 PLUTO植物品种数据库 GENIE数据库 产权组织管理的条约 WIPO Lex - 知识产权法律、条约和判决 产权组织标准 知识产权统计 WIPO Pearl(术语) 产权组织出版物 国家知识产权概况 产权组织知识中心 全球无形资产投资精要 产权组织技术趋势 全球创新指数 世界知识产权报告 PCT - 国际专利体系 ePCT 布达佩斯 - 国际微生物保藏体系 马德里 - 国际商标体系 eMadrid 第六条之三(徽章、旗帜、国徽) 海牙 - 国际外观设计体系 eHague 里斯本 - 国际地理标志体系 eLisbon UPOV PRISMA 调解 仲裁 专家裁决 域名争议 检索和审查集中式接入(CASE) 数字查询服务(DAS) WIPO Pay 产权组织往来账户 产权组织各大会 常设委员会 会议日历 WIPO Webcast 产权组织正式文件 发展议程 定制化倡议与项目 合作论坛与对话 创新、创意和发展加速计划 知识产权影响力 国家知识产权战略 合作枢纽 技术与创新支持中心(TISC) 技术转移 发明人援助计划(IAP) WIPO GREEN 产权组织的PAT-INFORMED 无障碍图书联合会 产权组织服务创作者 WIPO Translate 语音转文字 分类助手 成员国 观察员 总干事 部门活动 驻外办事处 工作人员职位 附属人员职位 采购 成果和预算 财务报告 监督
Arabic English Spanish French Russian Chinese
法律 条约 判决 按管辖区浏览

蒙古

MN008-j

返回

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны тогтоол No. 001/XT2018/00975, 2018.06.15

2018.06.15

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00975

З- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/02370 дугаар шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 520 дугаар магадлалтай,

З- ХХК-ийн нэхэмжлэлтэй

МНЧ ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 10.042.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: З- ХХК нь Хоёулаа унтах уу уран сайхны киног 2012 онд бүтээсэн бөгөөд уг кино бүтээлийн онцгой эрхийг эзэмшигч юм. Уг уран сайхны киног телевизээр нэг удаа гаргах эрхийг 10.000.000 төгрөгөөр үнэлдэг ба уг киног гаргах бол телевиз лицензийн гэрээ байгуулах ёстой. Гэтэл МНЧ ХХК-ийн Эм Эн Си телевиз /МNCTV/ нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 22:10 цагаас уран сайхны киног биднээс зөвшөөрөл авалгүй, бүтээл ашиглах лицензийн гэрээ байгуулахгүйгээр гаргасан. Энэ үйлдэл нь Зохиогчийн эрх болон түүнд хамаар эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан бүтээл ашиглах онцгой эрхүүдээс 12.2.3-д заасан бүтээлийг нийтэд түгээх онцгой эрхийг зөрчсөн оюуны өмчийн зөрчил, оюуны өмчийн хулгай юм. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчсөнөөс учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид учруулсан хохирлоо мөнгөөр төлөх үүрэгтэй. Мөн Монгол Улсын 1997 онд нэгдэн орсон Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн 45 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Оюуны өмчийн эрх зөрчиж буйгаа мэдсээр байгаад буюу мэдэх боломжтой байсаар атал эрх зөрчсөн үйл ажиллагаа явуулсны улмаас эрх эзэмшигчид учирсан хохирлыг нөхөн төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний мөнгийг эрх зөрчигчөөс гаргуулах тогтоолыг шүүхийн эрх бүхий байгууллага гаргах эрхтэй гэж заасан болно. Иймд кино бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчсөнөөс учирсан хохиролд 10.042.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч нь өөрсдөө телевиз дээр ирж архивын эрхлэгч Э.Эрдэнэтулгад өгч киногоо хуулуулж хадгалуулсан байдаг. Энэ нь манай телевизээр гаргуулах хүсэл зоригоо илэрхийлсэн. Талуудын хооронд хэлцэл хийсэн гэж үзэж байгаа учраас зөвшөөрөлгүй гаргасан гэж үзэх боломжгүй. Бичгээр гэрээ байгуулж кино гаргадаг гэж байна. МNC телевизийн хувьд бусад телевизээс судалгаа аваад үзэхэд бүгд бичгэн гэрээ хийдэггүй аман хэлэлцээрээр явагддаг байгаа. МNC телевизэд өөрсдөө киногоо авчирч хуулуулж өгсөн учраас талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзсэн. Ихэнх телевизүүд аман хэлэлцээр хийгддэг. Киног гарахаас өмнө буюу хойно мэдэгдэл, анхааруулга, санамжийг амаар болон бичгээр хийх ёстой. Манай телевизийн архивт 2 жил гаруй хугацаанд байрлуулж байхад зохиогчийн эрхийн асуудлаар баримтаар нотлогдохгүй зүйлд нэхэмжлэл гаргаж байгаа нь оюуны өмчөөрөө ашиг олох гэсэн арга байна. Хохирол учирсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Оюуны өмчийн эрх зөрчигдсөнтэй холбоотойгоор хохирол учирсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт нотлох баримт гэж харагдаж байгаа боловч бартераар төлбөрөө цацагдсан талаар нотлогдохгүй байна. З- ХХК нь 2012 онд бүтээгдсэн Хоёулаа унтах уу уран сайхны кино бүх кино театр, Эйч ди цахим сувгаар гарчихсан, үнэ цэнэ үнэлэмж нь буурсан ашиг орлогоо олоод дуусчихсан байдаг. 5 жилийн өмнө ашгаа өгөхөөд өнгөрсөн учир 10.000.000 төгрөг нэхэмжлэх нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/02370 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч МНЧ ХХК-иас 10.042.500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З- ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МНЧ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 175.630 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 520 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/02370 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч МНЧ ХХК-иас гэм хорын хохиролд 10.042.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч З- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийи 497, 510 дугаар зүйлүүдийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчийн гэм буруутай нь нотлогдсон байхад давж заалдах шатны шүүх хариуцагчийн хариуцлагаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч өөрийн хууль бус үйлдлийн үр дагаврыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх боломжгүй тул учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх ёстой. Давж заалдах шатны шүүх “З- ХХК нь “Хоёулаа унтах уу” уран сайхны киног бусад телевизэд ашиглуулаад 10.000.000 төгрөгийн орлого олох байсан гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй болно” гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч нь киногоо бусад телевизэд ашиглуулаад орлого олох байсан гэж маргаагүй. Харин хариуцагч уг киног гаргах эрхийг нь авахын тулд нэхэмжлэгчид 10.000.000 төгрөг төлөх ёстой гэж маргасан. Нэхэмжлэгч нь бусад үйлдвэрлэгч нарын нэгэн адил өөрийн бүтээлд үнэ тариф тогтоох эрхтэй, өөрийнх нь бүтээлийг ашиглах сонирхолтой телевизүүдэд өөрийн тогтоосон үнийг санал болгох эрхтэй, телевизийн хариу саналаас хамаарч үнээ бууруулах эрхтэй байтал давж заалдах шатны шүүх уг эрхийг нь үгүйсгэж, түүнтэй холбоотой нотлох баримт болох үнэ тогтоох тухай тушаалыг нотлох баримт биш гэж үзсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон. Нэхэмжлэгч нь киногоо бусад телевизэд төлбөртэйгээр ашиглуулж байсныг нотлох гэрээнүүдэд кино гаргах үнийг 10.000.000 төгрөг гэж бичээгүй байх тул нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж ойлгогдох өрөөсгөл дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийсэн. Кино гаргах үнэ нь гэрээ байгуулж байгаа талуудын санал тохиролцооноос хамаарч өөр өөр байж болно гэдгийг давж заалдах шатны шүүх харгалзан үзсэнгүй. Монгол улсын 1997 онд нэгдэн өрсөн Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн 45 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эрх зөрчсөн үйл ажиллагаа явуулсны улмаас эрх эзэмшигчид учирсан хохирлыг нөхөн төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний мөнгийг эрх зөрчигчөөс гаргуулах тогтоолыг шүүхийн эрх бүхий байгууллага гаргах эрхтэй” гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч З- ХХК нь МНЧ ХХК-д холбогдуулж кино бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчснөөс учирсан хохиролд 10.000.000 төгрөг, лавлагаа авахад зарцуулсан 42.500 төгрөг, нийт 10.042.000 төгрөг гаргуулахаар шаардсныг, хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

З- ХХК нь “Хоёулаа унтах уу” нэртэй уран сайхны киног 2012 онд бүтээж, Оюуны өмчийн газраас зохиогчийн эрхийн 8000 тоот гэрчилгээ авсан байх тул Зохиогчийн эрх болон түүнд хамраарах эрхийн тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд зааснаар уг бүтээлтэй холбоотойгоор үүсэх зохиогчийн эдийн бус баялгийн эрх болон бүтээл ашиглах онцгой эрхийг эдлэх хуулийн этгээд мөн байна.

Зохиогч бүтээл ашиглах эрхийн хүрээнд бүтээлийг хуулбарлах, нийтлэх, нийтэд түгээх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх, түрээсээр ашиглуулахыг зөвшөөрөх эсхүл хориглох онцгой эрхтэй бөгөөд эдгээрт заасан эрхийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлж болдог байна.

Хариуцагч МНЧ ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цаг 10 минутад өөрийн телевизээр “Хоёулаа унтах уу” уран сайхны киног гаргахдаа зохиогч З- ХХК-с зөвшөөрөл авсан эсэх буюу зохиогчийн бүтээлээ нийтэд түгээхийг хориглох эсхүл зөвшөөрөх онцгой эрхийг зөрчсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж, өгөх цуглуулах үүрэгтэй байна. Хариуцагч МНЧ ХХК нь киног нэхэмжлэгч З- ХХК хүлээлгэн өгч, бүтээлээ ашиглуулахыг зөвшөөрсөн гэж тайлбарласан боловч энэхүү татгалзал нь эргэлзээгүй баримтаар нотлогдоогүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна. Иймд хариуцагч зохиогчийн зөвшөөрөлгүйгээр бүтээлийг нийтэд түгээж, зохиогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтад учруулсан хохирлыг арилгуулж, зөрчигдсөн эрхийг сэргээнэ гэжээ. Мөн Иргэний хуулийн 18 дугаар бүлэгт заасан гэм хорыг арилгах зохицуулалтад гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч талаас өөрийн кино бүтээлийг нийтэд түгээх талаар эрх бүхий эзэмшигчээс зөвшөөрөл авч гэрээ байгуулсан тохиолдолд ямар хэмжээний төлбөртэй байдаг талаар бусад телевизтэй байгуулсан гэрээний үнийг жишиг болгосныг хариуцагч баримтаар няцааж чадаагүй тул энэ хэмжээгээр гэм хорыг гаргуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай хууль, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Тус шүүх хариуцагч МНЧ ХХК нь З- ХХК-ийн зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчснийг үгүйсгээгүй боловч, гэм хорын хохирлыг гаргуулахдаа анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлж чадаагүй, нэхэмжлэгчийн олох байсан орлого нотлогдоогүй гэж үзжээ. Ийнхүү дүгнэлтийг хийхдээ давж заалдах шатны шүүх хариуцагч гэм хорын хохиролтой холбоотой нэхэмжлэгчээс гаргасан баримтыг эсэргүүцэж баримт гаргаагүйг анхаараагүй байна.

Дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 520 дугаар магадлагыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/02370 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 175.630 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ