À propos de la propriété intellectuelle Formation en propriété intellectuelle Respect de la propriété intellectuelle Sensibilisation à la propriété intellectuelle La propriété intellectuelle pour… Propriété intellectuelle et… Propriété intellectuelle et… Information relative aux brevets et à la technologie Information en matière de marques Information en matière de dessins et modèles Information en matière d’indications géographiques Information en matière de protection des obtentions végétales (UPOV) Lois, traités et jugements dans le domaine de la propriété intellectuelle Ressources relatives à la propriété intellectuelle Rapports sur la propriété intellectuelle Protection des brevets Protection des marques Protection des dessins et modèles Protection des indications géographiques Protection des obtentions végétales (UPOV) Règlement extrajudiciaire des litiges Solutions opérationnelles à l’intention des offices de propriété intellectuelle Paiement de services de propriété intellectuelle Décisions et négociations Coopération en matière de propriété intellectuelle Appui à l’innovation Partenariats public-privé Outils et services en matière d’intelligence artificielle L’Organisation Travailler à l’OMPI Responsabilité Brevets Marques Dessins et modèles Indications géographiques Droit d’auteur Secrets d’affaires Avenir de la propriété intellectuelle Académie de l’OMPI Ateliers et séminaires Application des droits de propriété intellectuelle WIPO ALERT Sensibilisation Journée mondiale de la propriété intellectuelle Magazine de l’OMPI Études de cas et exemples de réussite Actualités dans le domaine de la propriété intellectuelle Prix de l’OMPI Entreprises Femmes Universités Peuples autochtones Instances judiciaires Jeunesse Examinateurs Écosystèmes d’innovation Économie Financement Actifs incorporels Santé mondiale Changement climatique Politique en matière de concurrence Objectifs de développement durable Ressources génétiques, savoirs traditionnels et expressions culturelles traditionnelles Technologies de pointe Applications mobiles Sport Tourisme Musique Mode PATENTSCOPE Analyse de brevets Classification internationale des brevets Programme ARDI – Recherche pour l’innovation Programme ASPI – Information spécialisée en matière de brevets Base de données mondiale sur les marques Madrid Monitor Base de données Article 6ter Express Classification de Nice Classification de Vienne Base de données mondiale sur les dessins et modèles Bulletin des dessins et modèles internationaux Base de données Hague Express Classification de Locarno Base de données Lisbon Express Base de données mondiale sur les marques relative aux indications géographiques Base de données PLUTO sur les variétés végétales Base de données GENIE Traités administrés par l’OMPI WIPO Lex – lois, traités et jugements en matière de propriété intellectuelle Normes de l’OMPI Statistiques de propriété intellectuelle WIPO Pearl (Terminologie) Publications de l’OMPI Profils nationaux Centre de connaissances de l’OMPI Données essentielles sur l’investissement incorporel dans le monde Série de rapports de l’OMPI consacrés aux tendances technologiques Indice mondial de l’innovation Rapport sur la propriété intellectuelle dans le monde PCT – Le système international des brevets ePCT Budapest – Le système international de dépôt des micro-organismes Madrid – Le système international des marques eMadrid Article 6ter (armoiries, drapeaux, emblèmes nationaux) La Haye – Le système international des dessins et modèles industriels eHague Lisbonne – Le système d’enregistrement international des indications géographiques eLisbon UPOV PRISMA Médiation Arbitrage Procédure d’expertise Litiges relatifs aux noms de domaine Accès centralisé aux résultats de la recherche et de l’examen (WIPO CASE) Service d’accès numérique aux documents de priorité (DAS) WIPO Pay Compte courant auprès de l’OMPI Assemblées de l’OMPI Comités permanents Calendrier des réunions WIPO Webcast Documents officiels de l’OMPI Plan d’action de l’OMPI pour le développement Initiatives et projets sur mesure Forums de collaboration et dialogues Programme d’accélération pour l’innovation, la créativité et le développement La propriété intellectuelle en action Stratégies nationales de propriété intellectuelle Pôle de coopération Centres d’appui à la technologie et à l’innovation (CATI) Transfert de technologie Programme d’aide aux inventeurs WIPO GREEN Initiative PAT-INFORMED de l’OMPI Consortium pour des livres accessibles L’OMPI pour les créateurs WIPO Translate Speech-to-Text Assistant de classification États membres Observateurs Directeur général Activités par unité administrative Bureaux extérieurs Postes de fonctionnaires Postes de personnel affilié Achats Résultats et budget Rapports financiers Audit et supervision
Arabic English Spanish French Russian Chinese
Lois Traités Jugements Recherche par ressort juridique

Mongolie

MN011-j

Retour

Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэр No. 6, 2019.12.23

2019.12.23

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 6

“С м м” ХХК-ийн гомдолтой,

Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн

улсын ахлах байцаагчид холбогдох

зөрчлийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

  Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг,
  Шүүгчид: Г.Банзрагч,
    Б.Мөнхтуяа,
    Д.Мөнхтуяа,
  Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
  Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0601 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2019/0586 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ийг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0601 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2, 8.5 дугаар зүйлийн 1, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.3.5, 13 дугаар зүйлийн 13.1.4-т тус тус заасныг баримтлан “С м м”ХХК-ийн “Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Э-ын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2019/0586 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0601 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө барааны тэмдэг нь төсөөтэй эсэхийг тодруулах зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдаан эхэлсэн. Улмаар шүүх нэхэмжлэгчийг бусдын барааны тэмдгийг төсөөтэй ашигласан, үүнээс шалтгаалж хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй байна гэж, давж заалдах шатны шүүх төсөөтэй болох нь илт тогтоогдож байна гэж үзсэн. Ямар хууль зүйн болон бодит үндэслэлээр төсөөтэй гэдгийг тогтоож, хэрэглэгчид хэрхэн төөрөгдөлд орсон нь тодорхойгүй.

4. Угтаа бол нэхэмжлэгч нь “М м” ХХК-ийн барааны тэмдгээс үг, өнгө, дүрсийн хувьд ялгаатай барааны тэмдэг /лого/ ашигласан болохоос бус төсөөтэй барааны тэмдэг ашиглаж хэрэглэгчийг төөрөгдүүлж ашиг олох зорилго агуулаагүй.

5. Анхан шатны шүүх “ .... хэрэгт авагдсан зөрчлийн хэргээс үзэхэд “С м м”ХХК-ийн төлөөллийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болох нь, шийтгэлийн хуудастай Ж.Б танилцсан болох нь, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-өөс мэдүүлэг авсан болох нь, холбогдогчоос мэдүүлэг авсан болох нь нотлогдож байх тул гомдол гаргагчийн тайлбар үндэслэлгүй” гэж, давж заалдах шатны шүүх “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Ж.Б-ийг оролцуулж, мэдүүлэг авахдаа хариуцагч нь түүнд зөрчлийн хэргийн холбогдогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан ... тул Ж.Б-ийг “С м м”ХХК-ийн төлөөлөгчөөр оролцуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэж тус тус дүгнэсэн.

6. Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах бол хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах ёстой. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд зааснаар “холбогдогч” гэж хэнийг ойлгох, хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах, зөрчлийн хэрэгтэй танилцах, улмаар хүсэлт, гомдол гаргах зэрэг эрхийг эдлүүлэхтэй холбоотой шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах байтал шууд дуудаж ирүүлээд шийтгэлийн хуудас гардуулсан. Өөрөөр хэлбэл хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдогчийн эрхийг зөрчсөн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй мэтээр Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

7. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “...хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

9. Гомдол гаргагч “С м м”ХХК-иас Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд уг шийтгэлийн хуудсаар “М м” ХХК-ийн барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашигласан” гэх үндэслэлээр 3,000,000 /гурван сая/ төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

10. Хариуцагчаас “хуулиар хамгаалагдсан барааны тэмдэгтэй ижил дүрс, хэлбэр бүхий тэмдэг ашигласан, хэрэглэгчид андуурахаар байгаа, үгэнд эрхийн хамгаалалт хийхгүй, зөвхөн “М” үсэг бүхий логонд эрхийн хамгаалалт хийсэн” гэж, гомдол гаргагчаас “манай барааны тэмдгийн лого дүрслэл болон үг үсэг өөр, ялгаатай, “М м” ХХК-ийн барааны тэмдгийг ашиглаагүй” гэж тус тус маргажээ.

11. Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-т “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.1-т “барааны тэмдэг эзэмшигч нь бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх онцгой эрхтэй” гэж маргааны үйл баримтыг зохицуулсан байна.

12. Энэ тохиолдолд, “М м” ХХК нь өөрийн бараа, үйлчилгээг бусдад таниулах зорилгоор барааны тэмдэг бүтээж, уг тэмдгийг оюуны өмчийн улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх онцгой эрхтэй болсон, харин гомдол гаргагчийн ашиглаж байгаа барааны тэмдэг нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, “М м” ХХК-ийн барааны тэмдгээс ялгагдах шинжгүй, ижил өнгөтэй, “М” үсэг бүхий цасан ширхэгтэй, дүрс ижил зэргээр хэрэглэгчдийг төөрүүлэх шинжтэй, үгийн хувьд “Мах маркет”, “С м м”гэсэн байгааг “бусдаас ялгагдах онцгой шинжтэй, шинэлэг, өвөрмөц” гэж үзэхгүй.

13. Иймээс гомдол гаргагчийн “ялгаатай эсэх талаар шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн” тухай гомдлыг хүлээн авах боломжгүй, захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг цуглуулах үүргийн хүрээнд дүгнэгдэх бүрэн боломжтой, тусгай мэдлэг шаардагдах асуудал биш байна. Учир нь барааны тэмдгийн үндсэн шинж нь бусдаас ялгагдах илэрхий чадвар бөгөөд энэ нь хэн ч харсан “ялгаатай” гэж ойлгогдох, ижил төсөөтэй шинжгүй байх үндсэн зарчимтай.

14. Гомдол гаргагчийн “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг журмын дагуу явуулаагүй, шууд дуудаж ирүүлээд шийтгэлийн хуудас гардуулсан” гэх гомдол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, анхан шатны шүүх хуралдаанд “2018 оны 12 сарын сүүлээр Оюуны өмчийн газраас дуудаж, “бусдын барааны тэмдгийг ашиглаж байна” гэж хэлсэн, “эрхээ эдлэе” гэхэд “дахин ир” гэсэн, үүний дагуу 12 сарын 26-ны өдөр би өмгөөлөгч гэсэн статусаар очсон” гэж тайлбарлаж байсан тул хариуцагчийг “шууд шийтгэлийн хуудас гардуулсан” гэж буруутгах үндэслэлгүй, зөрчил шалгах ажиллагааны журам зөрчөөгүй байна.

15. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0601 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2019/0586 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “С м м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ     П.СОЁЛ-ЭРДЭНЭ