关于知识产权 知识产权培训 树立尊重知识产权的风尚 知识产权外联 部门知识产权 知识产权和热点议题 特定领域知识产权 专利和技术信息 商标信息 外观设计信息 地理标志信息 植物品种信息(UPOV) 知识产权法律、条约和判决 知识产权资源 知识产权报告 专利保护 商标保护 外观设计保护 地理标志保护 植物品种保护(UPOV) 知识产权争议解决 知识产权局业务解决方案 知识产权服务缴费 谈判与决策 知识产权合作 创新支持 公私伙伴关系 人工智能工具和服务 组织简介 在产权组织任职 问责制 专利 商标 外观设计 地理标志 版权 商业秘密 知识产权的未来 WIPO学院 讲习班和研讨会 知识产权执法 WIPO ALERT 宣传 世界知识产权日 WIPO杂志 案例研究和成功故事 知识产权新闻 产权组织奖 企业 妇女 高校 土著人民 司法机构 青年 审查员 创新生态系统 经济学 金融 无形资产 全球卫生 气候变化 竞争政策 可持续发展目标 遗传资源、传统知识和传统文化表现形式 前沿技术 移动应用 体育 旅游 音乐 时尚 PATENTSCOPE 专利分析 国际专利分类 ARDI - 研究促进创新 ASPI - 专业化专利信息 全球品牌数据库 马德里监视器 Article 6ter Express数据库 尼斯分类 维也纳分类 全球外观设计数据库 国际外观设计公报 Hague Express数据库 洛迦诺分类 Lisbon Express数据库 全球品牌数据库地理标志信息 PLUTO植物品种数据库 GENIE数据库 产权组织管理的条约 WIPO Lex - 知识产权法律、条约和判决 产权组织标准 知识产权统计 WIPO Pearl(术语) 产权组织出版物 国家知识产权概况 产权组织知识中心 全球无形资产投资精要 产权组织技术趋势 全球创新指数 世界知识产权报告 PCT - 国际专利体系 ePCT 布达佩斯 - 国际微生物保藏体系 马德里 - 国际商标体系 eMadrid 第六条之三(徽章、旗帜、国徽) 海牙 - 国际外观设计体系 eHague 里斯本 - 国际地理标志体系 eLisbon UPOV PRISMA 调解 仲裁 专家裁决 域名争议 检索和审查集中式接入(CASE) 数字查询服务(DAS) WIPO Pay 产权组织往来账户 产权组织各大会 常设委员会 会议日历 WIPO Webcast 产权组织正式文件 发展议程 定制化倡议与项目 合作论坛与对话 创新、创意和发展加速计划 知识产权影响力 国家知识产权战略 合作枢纽 技术与创新支持中心(TISC) 技术转移 发明人援助计划(IAP) WIPO GREEN 产权组织的PAT-INFORMED 无障碍图书联合会 产权组织服务创作者 WIPO Translate 语音转文字 分类助手 成员国 观察员 总干事 部门活动 驻外办事处 工作人员职位 附属人员职位 采购 成果和预算 财务报告 监督
Arabic English Spanish French Russian Chinese
法律 条约 判决 按管辖区浏览

蒙古

MN011-j

返回

Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэр No. 6, 2019.12.23

2019.12.23

3/26/26, 9:59 AM

Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 6

“С м м” ХХК-ийн гомдолтой,

Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн

улсын ахлах байцаагчид холбогдох

зөрчлийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг,

Шүүгчид: Г.Банзрагч,

Б.Мөнхтуяа,

Д.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0601 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2019/0586 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ийг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0601 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2, 8.5 дугаар зүйлийн 1, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.3.5, 13 дугаар зүйлийн 13.1.4-т тус тус заасныг баримтлан “С м м”ХХК-ийн “Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Э-ын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2019/0586 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0601 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө барааны тэмдэг нь төсөөтэй эсэхийг тодруулах зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдаан эхэлсэн. Улмаар шүүх нэхэмжлэгчийг бусдын барааны тэмдгийг төсөөтэй ашигласан, үүнээс шалтгаалж хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй байна гэж, давж заалдах шатны шүүх төсөөтэй болох нь илт тогтоогдож байна гэж үзсэн. Ямар хууль зүйн болон бодит үндэслэлээр төсөөтэй гэдгийг тогтоож, хэрэглэгчид хэрхэн төөрөгдөлд орсон нь тодорхойгүй.

4. Угтаа бол нэхэмжлэгч нь “М м” ХХК-ийн барааны тэмдгээс үг, өнгө, дүрсийн хувьд ялгаатай барааны тэмдэг /лого/ ашигласан болохоос бус төсөөтэй барааны тэмдэг ашиглаж хэрэглэгчийг төөрөгдүүлж ашиг олох зорилго агуулаагүй.

5. Анхан шатны шүүх “ .... хэрэгт авагдсан зөрчлийн хэргээс үзэхэд “С м м”ХХК-ийн төлөөллийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болох нь, шийтгэлийн хуудастай Ж.Б танилцсан болох нь, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-өөс мэдүүлэг авсан болох нь, холбогдогчоос мэдүүлэг авсан болох нь нотлогдож байх тул гомдол гаргагчийн тайлбар үндэслэлгүй” гэж, давж заалдах шатны шүүх “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Ж.Б-ийг оролцуулж, мэдүүлэг авахдаа хариуцагч нь түүнд зөрчлийн хэргийн холбогдогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан ... тул Ж.Б-ийг “С м м”ХХК-ийн төлөөлөгчөөр оролцуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэж тус тус дүгнэсэн.

https://shuukh.mn/single_case/2194?daterange=2019-01-01 - 2020-01-01&id=3&court_cat=3&bb=1

1/2 3/26/26, 9:59 AM

Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан

6. Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах бол хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах ёстой. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд зааснаар “холбогдогч” гэж хэнийг ойлгох, хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах, зөрчлийн хэрэгтэй танилцах, улмаар хүсэлт, гомдол гаргах зэрэг эрхийг эдлүүлэхтэй холбоотой шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах байтал шууд дуудаж ирүүлээд шийтгэлийн хуудас гардуулсан. Өөрөөр хэлбэл хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдогчийн эрхийг зөрчсөн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй мэтээр Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

7. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “...хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

9. Гомдол гаргагч “С м м”ХХК-иас Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд уг шийтгэлийн хуудсаар “М м” ХХК-ийн барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашигласан” гэх үндэслэлээр 3,000,000 /гурван сая/ төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

10. Хариуцагчаас “хуулиар хамгаалагдсан барааны тэмдэгтэй ижил дүрс, хэлбэр бүхий тэмдэг ашигласан, хэрэглэгчид андуурахаар байгаа, үгэнд эрхийн хамгаалалт хийхгүй, зөвхөн “М” үсэг бүхий логонд эрхийн хамгаалалт хийсэн” гэж, гомдол гаргагчаас “манай барааны тэмдгийн лого дүрслэл болон үг үсэг өөр, ялгаатай, “М м” ХХК-ийн барааны тэмдгийг ашиглаагүй” гэж тус тус маргажээ.

11. Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-т “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.1-т “барааны тэмдэг эзэмшигч нь бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх онцгой эрхтэй” гэж маргааны үйл баримтыг зохицуулсан байна. 12. Энэ тохиолдолд, “М м” ХХК нь өөрийн бараа, үйлчилгээг бусдад таниулах зорилгоор барааны тэмдэг бүтээж, уг тэмдгийг оюуны өмчийн улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх онцгой эрхтэй болсон, харин гомдол гаргагчийн ашиглаж байгаа барааны тэмдэг нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, “М м” ХХК-ийн барааны тэмдгээс ялгагдах шинжгүй, ижил өнгөтэй, “М” үсэг бүхий цасан ширхэгтэй, дүрс ижил зэргээр хэрэглэгчдийг төөрүүлэх шинжтэй, үгийн хувьд “Мах маркет”, “С м м”гэсэн байгааг “бусдаас ялгагдах онцгой шинжтэй, шинэлэг, өвөрмөц” гэж үзэхгүй.

13. Иймээс гомдол гаргагчийн “ялгаатай эсэх талаар шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн” тухай гомдлыг хүлээн авах боломжгүй, захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг цуглуулах үүргийн хүрээнд дүгнэгдэх бүрэн боломжтой, тусгай мэдлэг шаардагдах асуудал биш байна. Учир нь барааны тэмдгийн үндсэн шинж нь бусдаас ялгагдах илэрхий чадвар бөгөөд энэ нь хэн ч харсан “ялгаатай” гэж ойлгогдох, ижил төсөөтэй шинжгүй байх үндсэн зарчимтай.

14. Гомдол гаргагчийн “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг журмын дагуу явуулаагүй, шууд дуудаж ирүүлээд шийтгэлийн хуудас гардуулсан” гэх гомдол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, анхан шатны шүүх хуралдаанд “2018 оны 12 сарын сүүлээр Оюуны өмчийн газраас дуудаж, “бусдын барааны тэмдгийг ашиглаж байна” гэж хэлсэн, “эрхээ эдлэе” гэхэд “дахин ир” гэсэн, үүний дагуу 12 сарын 26-ны өдөр би өмгөөлөгч гэсэн статусаар очсон” гэж тайлбарлаж байсан тул хариуцагчийг “шууд шийтгэлийн хуудас гардуулсан” гэж буруутгах үндэслэлгүй, зөрчил шалгах ажиллагааны журам зөрчөөгүй байна.

15. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0601 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2019/0586 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “С м м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ

https://shuukh.mn/single_case/2194?daterange=2019-01-01 - 2020-01-01&id=3&court_cat=3&bb=1

2/2