À propos de la propriété intellectuelle Formation en propriété intellectuelle Respect de la propriété intellectuelle Sensibilisation à la propriété intellectuelle La propriété intellectuelle pour… Propriété intellectuelle et… Propriété intellectuelle et… Information relative aux brevets et à la technologie Information en matière de marques Information en matière de dessins et modèles industriels Information en matière d’indications géographiques Information en matière de protection des obtentions végétales (UPOV) Lois, traités et jugements dans le domaine de la propriété intellectuelle Ressources relatives à la propriété intellectuelle Rapports sur la propriété intellectuelle Protection des brevets Protection des marques Protection des dessins et modèles industriels Protection des indications géographiques Protection des obtentions végétales (UPOV) Règlement extrajudiciaire des litiges Solutions opérationnelles à l’intention des offices de propriété intellectuelle Paiement de services de propriété intellectuelle Décisions et négociations Coopération en matière de développement Appui à l’innovation Partenariats public-privé Outils et services en matière d’intelligence artificielle L’Organisation Travailler avec nous Responsabilité Brevets Marques Dessins et modèles industriels Indications géographiques Droit d’auteur Secrets d’affaires Académie de l’OMPI Ateliers et séminaires Application des droits de propriété intellectuelle WIPO ALERT Sensibilisation Journée mondiale de la propriété intellectuelle Magazine de l’OMPI Études de cas et exemples de réussite Actualités dans le domaine de la propriété intellectuelle Prix de l’OMPI Entreprises Universités Peuples autochtones Instances judiciaires Ressources génétiques, savoirs traditionnels et expressions culturelles traditionnelles Économie Financement Actifs incorporels Égalité des genres Santé mondiale Changement climatique Politique en matière de concurrence Objectifs de développement durable Technologies de pointe Applications mobiles Sport Tourisme PATENTSCOPE Analyse de brevets Classification internationale des brevets Programme ARDI – Recherche pour l’innovation Programme ASPI – Information spécialisée en matière de brevets Base de données mondiale sur les marques Madrid Monitor Base de données Article 6ter Express Classification de Nice Classification de Vienne Base de données mondiale sur les dessins et modèles Bulletin des dessins et modèles internationaux Base de données Hague Express Classification de Locarno Base de données Lisbon Express Base de données mondiale sur les marques relative aux indications géographiques Base de données PLUTO sur les variétés végétales Base de données GENIE Traités administrés par l’OMPI WIPO Lex – lois, traités et jugements en matière de propriété intellectuelle Normes de l’OMPI Statistiques de propriété intellectuelle WIPO Pearl (Terminologie) Publications de l’OMPI Profils nationaux Centre de connaissances de l’OMPI Série de rapports de l’OMPI consacrés aux tendances technologiques Indice mondial de l’innovation Rapport sur la propriété intellectuelle dans le monde PCT – Le système international des brevets ePCT Budapest – Le système international de dépôt des micro-organismes Madrid – Le système international des marques eMadrid Article 6ter (armoiries, drapeaux, emblèmes nationaux) La Haye – Le système international des dessins et modèles industriels eHague Lisbonne – Le système d’enregistrement international des indications géographiques eLisbon UPOV PRISMA UPOV e-PVP Administration UPOV e-PVP DUS Exchange Médiation Arbitrage Procédure d’expertise Litiges relatifs aux noms de domaine Accès centralisé aux résultats de la recherche et de l’examen (WIPO CASE) Service d’accès numérique aux documents de priorité (DAS) WIPO Pay Compte courant auprès de l’OMPI Assemblées de l’OMPI Comités permanents Calendrier des réunions WIPO Webcast Documents officiels de l’OMPI Plan d’action de l’OMPI pour le développement Assistance technique Institutions de formation en matière de propriété intellectuelle Mesures d’appui concernant la COVID-19 Stratégies nationales de propriété intellectuelle Assistance en matière d’élaboration des politiques et de formulation de la législation Pôle de coopération Centres d’appui à la technologie et à l’innovation (CATI) Transfert de technologie Programme d’aide aux inventeurs WIPO GREEN Initiative PAT-INFORMED de l’OMPI Consortium pour des livres accessibles L’OMPI pour les créateurs WIPO Translate Speech-to-Text Assistant de classification États membres Observateurs Directeur général Activités par unité administrative Bureaux extérieurs Avis de vacance d’emploi Achats Résultats et budget Rapports financiers Audit et supervision
Arabic English Spanish French Russian Chinese
Lois Traités Jugements Recherche par ressort juridique

Loi du 25 juin 1993 sur les brevets de la Mongolie (modifiée jusqu'au 1 septembre 2016), Mongolie

Retour
Texte abrogé 
Détails Détails Année de version 2016 Dates Entrée en vigueur: 1 septembre 1993 Adopté/e: 25 juin 1993 Type de texte Principales lois de propriété intellectuelle Sujet Brevets (Inventions), Modèles d'utilité, Dessins et modèles industriels

Documents disponibles

Texte(s) principal(aux) Textes connexe(s)
Texte(s) princip(al)(aux) Texte(s) princip(al)(aux) Mongol (khalkha) Патентийн Тухай /Шинэчилсэн найруулга/        
Патентийн Тухай /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 01 сарын 19 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот

ПАТЕНТИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиогч болон патент, гэрчилгээ эзэмшигчийн өмчлөх эрхийг баталгаажуулах, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Патентийн тухай хууль тогтоомж

2.1.Патентийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль1, Иргэний хууль2, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

З дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“шинэ бүтээл” гэж байгалийн хуульд тулгуурлан сэдэж, үндэслэлийг нь тодорхойлсон, үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээгдэхүүнд хамаарах, шинэ бүтээлийн түвшин агуулсан шинэ шийдлийг;

1 Монгол Улсын Їндсэн хууль – “Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дїгээрт нийтлэгдсэн.

2 Иргэний хууль –“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

1

3.1.2.“бүтээгдэхүүний загвар” гэж бүтээгдэхүүний гадаад хэлбэр, хийцэд хамаарах гоёл чимэглэл, өнгө, өнгөний хослол агуулсан, шинээр зохион бүтээсэн, өвөрмөц шийдлийг;
3.1.3.“ашигтай загвар” гэж үйлдвэрлэлийн багаж, хэрэгсэл, аргад хамаарах, үйлдвэрлэлд ашиглах боломжтой техникийн шинэ шийдлийг;
3.1.4."патент" гэж тухайн шийдэл нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг;
3.1.5."ашигтай загварын гэрчилгээ" гэж ашигтай загварыг эрх бүхий этгээд өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг;
3.1.6."зохиогч" гэж оюуны бүтээлч үйл ажиллагаагаар шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиосон хувь хүнийг;
3.1.7."анхдагч огноо" гэж шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллагад анх хүлээн авсан он, сар, өдрийг;
3.1.8."мэдүүлэг гаргагч" гэж шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын эрхийн хамгаалалт хийлгэж, патент буюу гэрчилгээ авахаар мэдүүлж байгаа зохиогч болон түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдийг:
3.1.9."давамгайлах огноо" гэж мэдүүлгийнхээ анхдагч огнооноос өмнө Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн болон Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн аль нэг оронд уг шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг бүртгүүлэхээр мэдүүлсэн он, сар, өдрийг;
3.1.10."патент, гэрчилгээ эзэмшигч" гэж шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент болон ашигтай загварын гэрчилгээ, түүнтэй холбоотой онцгой эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан зохиогч буюу түүнээс эрх шилжүүлэн авсан этгээдийг;
3.1.11.”шинжээч“ гэж байгалийн болон техникийн ухааны дээд боловсролтой, оюуны өмчийн салбарт хоёроос доошгүй жил ажилласан, оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий ажилтныг;
3.1.12.“төсөөтэй бүтээгдэхүүний загвар“ гэж өмнө хамгаалагдсан бүтээгдэхүүний загвартай дийлэнх шинжээрээ төсөөтэй бүтээгдэхүүний загварыг;
3.1.13."лиценз" гэж патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, гэрчилгээ бүхий ашигтай загварыг бусад этгээдэд ашиглуулах болзолтойгоор өгч байгаа зөвшөөрлийг;

2

3.1.14.“онцгой лиценз” гэж патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, гэрчилгээ бүхий ашигтай загварыг патент, гэрчилгээ эзэмшигч нь гуравдагч этгээдэд нэгэн зэрэг ашиглуулахгүй байх болзолтойгоор, гэрээний үндсэн дээр бусдад ашиглуулах зөвшөөрлийг;
3.1.15.“албадан лиценз” гэж үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, хүн амын хүнсний хангамж, эрүүлийг хамгаалах зэрэг нийгмийн зайлшгүй хэрэгцээ болон хуульд заасан бусад нөхцөлийн дагуу зохиогч буюу эрх эзэмшигчид зохих төлбөр төлж төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг бусад этгээдэд ашиглуулах зөвшөөрлийг;
3.1.16.“Монгол Улсын олон улсын гэрээ” гэж Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай 1883 оны Парисын конвенц, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Бүтээгдэхүүний загварын олон улсын хадгалалтын тухай 1960, 1999 оны Гаагийн хэлэлцээр, Патентийн хамтын ажиллагааны 1970 оны гэрээ, Шинэ бүтээлийн олон улсын ангилал тогтоох тухай 1971 оны Страссбургийн хэлэлцээр, Бүтээгдэхүүний загварын олон улсын ангилал тогтоох тухай 1968 оны Локарногийн хэлэлцээр, Дэлхийн худалдааны байгууллагын Оюуны өмчийн эрхийн худалдаанд хамаарах 1994 оны хэлэлцээр болон Монгол Улсын нэгдэн орсон бусад олон улсын гэрээ, хэлэлцээрийг;
3.1.17."Патентийн хамтын ажиллагааны гэрээнд нийцсэн Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг” гэж давамгайлах огноо бүхий Патентийн хамтын ажиллагааны гэрээний дагуу гаргасан шинэ бүтээл, ашигтай загварын мэдүүлгийг.

4 дүгээр зүйл. Шинэ бүтээлийн патент олгох зүйл, шалгуур

4.1.Шинэ бүтээлийн түвшин агуулсан, үйлдвэрлэлд ашиглах боломжтой, үйлдвэрлэх шинэ арга ажиллагаа болон шинэ бүтээгдэхүүн зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдэд патент олгоно.
4.2.Техникийн тухайн үеийн түвшингээс давуутай нь нотлогдсон үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээгдэхүүнийг “шинэ” гэж үзнэ.
4.3. “Шинэ бүтээлийн түвшин агуулсан” гэдэгт шинэ бүтээл нь холбогдох мэргэжлийн хүний хувьд ялгарах давуу шинж чанартайг шинжээч тогтоосон байдлыг ойлгоно.
4.4. Тухайн шинэ бүтээлийг үйлдвэрлэлийн аль нэг салбарт ашиглаж болохуйц байвал “үйлдвэрлэлд ашиглах боломжтой” гэж үзнэ.
4.5.Шинэ бүтээлийн шинэ байдлыг техникийн түвшний хувьд тогтоохын тулд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “Оюуны өмчийн газар” гэх/-д тухайн шинэ бүтээлийн анхдагч огнооноос өмнө гаргасан мэдүүлэг болон эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээл, ашигтай загварын мэдээллийн баримтыг ашиглана.

3

4.6.Патентийн шинжээч энэ хуулийн 4.1-д заасан шалгуурыг тогтоохдоо Олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагаас шинэ бүтээл, ашигтай загварын мэдүүлэгт гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч болно.
4.7. Дараахь зүйлийг шинэ бүтээлд тооцохгүй:
4.7.1.нээлт, шинжлэх ухааны онол, математикийн арга;
4.7.2.компьютерийн программ, алгоритм;
4.7.3.аж ахуйн үйл ажиллагаа, оюуны үйлдэл, тоглоом зэрэгт хамаарах хуваарь, дүрэм, аргачлал;
4.7.4.нийгмийн дэг журам, зан суртахуун, байгаль орчин, хүний эрүүл мэндэд харш шийдэл;
4.7.5.хүн, мал, амьтны эмчилгээ, оношилгооны арга;
4.7.6.бичил биетээс бусад амьтан, ургамал болон тэдгээрийг гаргаж авах биологийн арга.
4.8. Энэ хуулийн 4.2-т заасан “шинэ” гэсэн шалгуурт тухайн бүтээлийг илэрхийлж байгаа шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй байх нөхцөлийг хамааруулна.
4.9. Энэ хуулийн 4.7.6-д биологийн бус болон микробиологийн үйл ажиллагаа хамаарахгүй.

5 дугаар зүйл. Бүтээгдэхүүний загварын патент олгох шалгуур


5.1. Бүтээгдэхүүний загвар нь шинэ, гоёл чимэглэлийн болон өвөрмөц шинжтэй бол зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдэд патент олгоно.
үзнэ:
5.2.Бүтээгдэхүүний загварыг хамгаалахад дараахь шинж чанаруудыг харгалзан
5.2.1.бүтээгдэхүүний загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол түүнийг “шинэ” гэж үзнэ;
5.2.2.бүтээгдэхүүний загварын шинж чанарууд нь оюуны бүтээлч шинжийг агуулж байвал түүнийг “өвөрмөц шинжтэй” гэж үзнэ;
5.2.3.бүтээгдэхүүний загварын шинж чанарт тухайн бүтээгдэхүүний гадаад шинжийн гоо зүйн болон зохицох онцлог шинж чанарыг хамааруулна.
5.3.Тухайн бүтээгдэхүүний загварт хамаарах шийдэл нь бүтээгдэхүүний үндсэн зориулалтад хамаарах бол патент олгохгүй
5.4. Дараахь шийдлийг бүтээгдэхүүний загварт тооцохгүй:

4

5.4.1.төрийн сүлд, туг, далбаа, тамга, шагнал, одон тэмдэг болон гадаад орны төрийн далбаа, бэлгэ тэмдэг, олон улсын байгууллагын тэмдэг, бэлгэдэлтэй ижил, төсөөтэй загвар;
бол.
5.4.2. нийгмийн ашиг сонирхол, ёс суртахуунд харш бол;
5.4.3.бусад этгээдийн бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулахаар

6 дугаар зүйл. Ашигтай загварын гэрчилгээ олгох зүйл, шалгуур

6.1.Ашигтай загвар нь шинэ, үйлдвэрлэлд ашиглагдах боломжтой бол зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдэд гэрчилгээ олгоно.
6.2.Техникийн тухайн үеийн түвшингээс давуутай нь нотлогдсон ашигтай загварыг “шинэ” гэж үзнэ.
6.3.Ашигтай загвар нь үйлдвэрлэлийн аливаа салбарт ашиглаж болохуйц байвал “үйлдвэрлэлд ашиглах боломжтой” гэж үзнэ.
6.4.Ашигтай загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол түүнийг “шинэ” гэж үзнэ.
6.5. Дараахь зүйлийг ашигтай загварт тооцохгүй:
6.5.1.ашигтай загварыг бүртгэхээс өмнө Монгол Улсад тухайн шийдэл нийтэд илэрхий болсон болон нэвтэрч ашиглагдсан;
6.5.2. урьд нь тус улсад болон гадаад оронд хэвлэн нийтлэгдсэн;
6.5.3. нийгмийн ашиг сонирхол, ёс суртахуунд харш шийдэл.
6.6.Энэ хуулийн 4.7 дахь хэсгийн заалт ашигтай загварын гэрчилгээ олгоход нэгэн адил хамаарна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлэг гаргах, түүнд шүүлт хийх

7 дугаар зүйл. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлэг гаргах

7.1. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээд Оюуны өмчийн газарт гаргана.
7.2. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар бүрд тусдаа мэдүүлэг гаргах бөгөөд нэг зориулалттай, нэгдмэл байдлаар ашиглагдах шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварт нэг мэдүүлэг гаргаж болно.

5

7.З.Шинэ бүтээлийн мэдүүлэг нь өргөдөл болон дараахь агуулга бүхий шинэ бүтээлийн тодорхойлолт, томъёолол, товч тайлбараас бүрдэх бөгөөд шаардлагатай бол өргөдөлд холбогдох зураг, болон эрх бүхий байгууллагын магадлагааг хавсаргана:
7.3.1.шинэ бүтээлийн тодорхойлолт нь шинэ бүтээлээр дэвшүүлсэн зорилгод хүрэхэд тухайн шийдлийн өмнөх техник, технологийн түвшингээс онцгой ялгарах шинж чанар, хамаарах салбарын мэргэжлийн хэрэглэгчдэд түүний давуу байдал болон шинэ бүтээлийг ашиглах хамгийн тохиромжтой аргыг хангалттай, бүрэн ойлгомжтой гаргасан цогц мэдээллийг агуулна;
7.3.2.шинэ бүтээлийн томъёолол нь тухайн шинэ бүтээлийн онцгой ялгарах шинж чанар, эрхийн хамгаалалтын хүрээг тогтоосон, ойлгомжтой, товч, тодорхой байх бөгөөд нэг шинэ бүтээл нь нэг буюу хэд хэдэн томъёололтой байж болно;
7.3.3.тодорхойлолт, зураг нь томъёоллын агуулгыг дэлгэрэнгүй тайлбарлана;
7.3.4.товч тайлбар нь тухайн шинэ бүтээлийн талаар мэдээлэл өгөх зорилготой бөгөөд түүнийг шинэ бүтээлийн эрхийн хамгаалалтын хүрээг тогтооход ашиглахгүй.
7.4.Бүтээгдэхүүний загварын мэдүүлэг нь өргөдөл, бүтээгдэхүүний загварын зураг, тодорхойлолтоос бүрдэх бөгөөд шаардлагатай бол зураг, тодорхойлолтод холбогдох бусад материалыг хавсаргана.
7.5.Ашигтай загварын мэдүүлэг нь өргөдөл, тодорхойлолт, томъёолол, тайлбар, зургаас бүрдэх бөгөөд ашигтай загварын томъёолол нь уг шийдлийн ялгарах шинжийг тодорхойлж, эрхийн хамгаалалтын хүрээг тогтооно.
7.6. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын өргөдөлд шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиогч, мэдүүлэг гаргагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, хаяг, патент авах хүсэлт, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын нэрийг тусгана.
7.7.Зохиогч бус этгээд мэдүүлэг гаргах бол патент, гэрчилгээ авах эрхээ нотолсон баримтыг хавсаргана.
7.8.Хүн амын хүнсний хангамж, эрүүл ахуйтай холбогдсон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын тухайд хүний эрүүл мэнд, биед хохирол учруулахгүйг нотолсон эрүүл ахуй, халдвар судлалын байгууллагын магадлагаа, тодорхойлолтыг хавсаргана.
7.9.Мэдүүлэг гаргагч өргөдөлдөө үндэсний, бүсийн, олон улсын мэдүүлгийн огноог давамгайлах огноогоор тогтоолгох тухай хүсэлтээ илэрхийлж болох бөгөөд энэ тохиолдолд давамгайлах огноо хүсэж гаргасан мэдүүлгийн хуулбарыг хавсаргана.
7.10.Давамгайлах огноо тогтоолгох хүсэлт гаргахад шинэ бүтээл, ашигтай загварын мэдүүлэгт олон улсын хайлт, урьдчилсан шүүлтийн дүгнэлтийг хавсаргана.

6

7.11.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлэгт үйлчилгээний хураамж төлсөн баримтыг хавсаргана.
7.12.Мэдүүлэг гаргагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлж болно.
7.13.Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүргийг Иргэний хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэлээр тодорхойлно.
7.14.Мэдүүлгийг монгол хэлээр үйлдэх бөгөөд өөр хэлээр үйлдсэн тохиолдолд мэдүүлэг гаргагч Оюуны өмчийн газарт уг мэдүүлгийг ирүүлсэн өдрөөс хойш 2 сарын дотор монгол хэлнээ хөрвүүлж өгнө.
7.15.Энэ хуулийн 7.14-т заасан хугацаанд мэдүүлгийг хөрвүүлж өгөөгүй бол мэдүүлэг гаргаагүй гэж үзнэ.
7.16.Олон улсын нэг ангилалд хамаарах адил төстэй 50 хүртэл бүтээгдэхүүний загварыг нэг мэдүүлгээр мэдүүлж болно.
7.17.Мэдүүлэг гаргагч мэдүүлгийн талаар эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд мэдүүлгээ буцаан авч болно.

8 дугаар зүйл. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг цахим хэлбэрээр гаргах

8.1.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг мэдүүлэг гаргагч цахим хэлбэрээр гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд мэдүүлэг нь энэ хуулийн 7 дугаар зүйл, Оюуны өмчийн газраас баталсан журамд заасан шаардлага хангасан байна.
8.2.Энэ хуулийн 8.1-д заасан мэдүүлгийг уян диск болон мэдээллийн цахим хэлбэрийн бусад хэрэгслээр ирүүлж болно.
8.3.Цахим хэлбэрээр ирүүлсэн мэдүүлгийн анхдагч огноог тухайн мэдүүлэг энэ хуульд заасан шаардлагыг хангасан бөгөөд шаардлагатай баримтуудыг хавсаргасан нөхцөлд хүлээн авсан холбогдох ажилтны гарын үсэг, дугаар бүхий баримтыг үндэслэн тогтооно.
8.4.Цахим хэлбэрээр ирүүлсэн мэдүүлэгтэй холбоотой шийдвэрийг Оюуны өмчийн газар цахим хэлбэрээр хүргүүлж, тус газрын дарга цахим гарын үсэг хэрэглэж болно.

9 дүгээр зүйл. Патентийн хамтын ажиллагааны гэрээний дагуу олон улсын мэдүүлэг гаргах

9.1. Монгол Улсыг нэр зааж гаргасан шинэ бүтээл, ашигтай загварын олон улсын мэдүүлгийн анхдагч огноог энэ хуулиар, эсхүл Патентийн хамтын ажиллагааны гэрээний дагуу бүртгүүлсэн олон улсын байгууллагын бүртгэлийн огноогоор тогтооно.

7

9.2. Монгол Улсын иргэн болон Монгол Улсад оршин суудаг гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний гаргасан олон улсын мэдүүлгийн хувьд хүлээн авагч байгууллага нь Оюуны өмчийн газар болон Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага байна.
9.3.Мэдүүлэг гаргагч олон улсын мэдүүлгийг хүлээн авагч байгууллагад гэрээнд заасан хэл дээр гаргаж, хураамж төлнө.
9.4.Мэдүүлэг гаргагч нь олон улсын мэдүүлэгтээ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шинэ бүтээлийн патент, ашигтай загварын гэрчилгээ авахаар Монгол Улсыг нэр заасан бол Оюуны өмчийн газар нь нэр заагдсан байгууллага болно.
9.5.Мэдүүлэг гаргагч нь олон улсын мэдүүлэгтээ олон улсын урьдчилсан магадлан шүүлт хийлгэхээр Монгол Улсыг сонгосон бол Оюуны өмчийн газар сонгогдсон байгууллага болно.
9.6.Сонгогдсон байгууллага нь мэдүүлэгт хийх урьдчилсан магадлан шүүлтийн тайланг гэрээнд заасан хугацаанд хүлээж авна.
9.7.Монгол Улсыг сонгосон олон улсын мэдүүлгийн хувьд мэдүүлэг гаргагч Патентийн хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу урьдчилсан магадлан шүүлт хийж эхлэхээс өмнө хураамж төлнө.
9.8.Оюуны өмчийн газар олон улсын мэдүүлэгт хийх бүх үйл ажиллагааг холбогдох хууль, гэрээ, журмын дагуу гүйцэтгэнэ.

10 дугаар зүйл. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийн анхдагч

огноог тогтоох

10.1.Оюуны өмчийн газар шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын мэдүүлэг хүлээн авсан өдрөөс хойш 2О, ашигтай загварын мэдүүлэг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор түүний бүрдлийг хянаж, энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн бөгөөд мэдүүлгийн бүрдэл хангасан гэж үзвэл анхдагч огноог мэдүүлэг хүлээн авсан өдрөөр тооцно.
10.2.Оюуны өмчийн газар мэдүүлгийг энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл түүнд нэмэлт, засвар хийх шаардлагатайг мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.
10.З.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.2-т заасан мэдэгдлийг Оюуны өмчийн газар хүлээн авсан өдрөөс хойш шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын мэдүүлэгт З сар, ашигтай загварын мэдүүлэгт 1 сарын дотор нэмэлт, засвар хийж ирүүлсэн тохиолдолд тухайн мэдүүлгийн анхдагч огноог мэдүүлгийг анх хүлээн авсан өдрөөр тооцно.
10.4.Энэ хуулийн 10.3-т заасан хугацааны дотор нэмэлт, засвар хийж ирүүлээгүй бол тухайн мэдүүлгийг гаргаагүй гэж үзнэ.

8

10.5.Мэдүүлэг гаргагч давамгайлах огнооны эрх хүсэж байгаа бол мэдүүлгийг бүртгэснээс хойш 2 сарын дотор энэ тухайгаа бичгээр мэдэгдэж, анхны мэдүүлгийн хуулбарыг ирүүлнэ.

11 дүгээр зүйл. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын мэдүүлэгт шүүлт хийх

11.1.Мэдүүлгийн анхдагч огноог тогтоосны дараа Оюуны өмчийн газрын шинжээч тухайн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар энэ хуулийн 4, 5 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан эсэхэд мөн чанарын шүүлт хийнэ.
11.2.Мэдүүлэг гаргагч мэдүүлсэн шинэ бүтээл, эсхүл түүнтэй мөн чанараараа ижил бүтээлд патент буюу өөр ямар нэг эрхийн баримт авахаар гадаадын улс, олон улсын байгууллагад мэдүүлэг гаргасан тухайгаа Оюуны өмчийн газарт мэдэгдэнэ.
11.З.Шүүлт хийх явцад буюу эцсийн шийдвэр гарахаас өмнө мэдүүлэг гаргагч анхныхаа ирүүлсэн тодорхойлолтын агуулгын хүрээнээс халихгүйгээр, мэдүүлэгтээ нэмэлт, өөрчлөлт хийж болно.
11.4.Нэмэлт, өөрчлөлт нь мэдүүлж байгаа шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын мөн чанарыг өөрчлөх бол шинээр мэдүүлэг гаргана.
11.5.Мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр шүүлт хийхийг хойшлуулж болох боловч шүүлт хийхийг хойшлуулах хугацаа нь энэ хуулийн 11.9, 11.10-т заасан хугацаагаар хязгаарлагдана.
11.6.Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч анхныхаа ирүүлсэн тодорхойлолтын агуулгын хүрээнээс халихгүйгээр мэдүүлгээ 2 буюу түүнээс олон мэдүүлэг болгон салгах, эсхүл хамтаар ашиглагдах шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын хэд хэдэн мэдүүлгийг нэгтгэж болно.
11.7.Энэ хуулийн 11.6-д заасан тохиолдолд мэдүүлгийн анхдагч огноо буюу давамгайлах огноог анхны мэдүүлгээр тогтооно.
11.8.Шинэ бүтээлээр дэвшүүлсэн шийдлийн зохиогч мэдүүлгийг эцсийн шийдвэр гарахаас өмнө ашигтай загварын мэдүүлэг болгон, ашигтай загварын гэрчилгээ хүссэн мэдүүлгийг шинэ бүтээлийн мэдүүлэг болгон тус тус өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд анхдагч огноог анхны мэдүүлгээр тогтооно.
11.9.Оюуны өмчийн газар мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 9 сарын дотор шүүлтийн дүгнэлтийг үндэслэн патент олгох эсэх талаар шийдвэр гаргана.

11.10.Оюуны өмчийн газар шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 11.9-д заасан хугацааг 12 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.
11.11.Патент олгохоор шийдвэрлэсэн шинэ бүтээлийн ном зүй, томъёолол, бүтээгдэхүүний загварын зургийг патентийн хэвлэлд нийтэлж зарлана.

9

11.12.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болох нь нотлогдоогүй, хамгаалах боломжгүй бол патент олгохоос татгалзсан шийдвэр гаргах бөгөөд шүүлтийн дүгнэлтийн хуулбарыг уг дүгнэлт гарсан өдрөөс хойш ЗО хоногийн дотор мэдүүлэг гаргагчид хүргүүлж, мэдүүлгийг патентийн санд хадгална.

12 дугаар зүйл. Ашигтай загварын мэдүүлэгт магадлан шүүлт хийх

12.1. Мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 1 сарын дотор энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлага хангасан эсэх, ашигтай загвараар бүртгэгдэх боломжтой эсэхэд шинжээч магадлан шүүлт хийж дүгнэлт гаргана.
12.2.Ашигтай загварын мэдүүлэгт шүүлт хийхэд энэ хуулийн 11.2, 11.3-т заасныг нэгэн адил мөрдөнө

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Патент, ашигтай загварын гэрчилгээ олгох

13 дугаар зүйл. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт патент олгох

13.1. Шинэ бүтээлийн ном зүй, томъёолол, бүтээгдэхүүний загварын зургийг патентийн хэвлэлд нийтэлсэн өдрөөс хойш З сарын дотор Оюуны өмчийн газарт няцаасан нотолгоо ирээгүй, маргаан гараагүй бол патент олгоно.
13.2.Энэ хуулийн 13.1-д заасан хугацаанд няцаасан нотолгоо ирсэн, маргаан гарсан тохиолдолд тэдгээрийг зохих журмын дагуу шийдвэрлэх хүртэл патент олгохыг хойшлуулна.
13.3.Иргэн, хуулийн этгээд няцаасан нотолгоо ирүүлсэн, маргаан гарсан тохиолдолд Оюуны өмчийн газрын ерөнхий шинжээч гомдол хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор анхны шинжээчийг оролцуулалгүйгээр 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр тухайн маргааныг дахин хянан хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд анхны шинжээчид гаргасан дүгнэлтээ нотлох боломж олгоно.
13.4.Энэ хуулийн 13.3-т заасны дагуу гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл
Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан таслах комисст гомдлоо гаргаж болно.
13.5.Патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлгийг нь патентийн санд хадгална.

14 дүгээр зүйл. Ашигтай загварын гэрчилгээ олгох

14.1.Ашигтай загвараар бүртгэх боломжтой гэж шинжээчийн дүгнэлт гарсан өдрөөс хойш 1 сарын дотор Оюуны өмчийн газар ашигтай загварын гэрчилгээ олгоно.

15 дугаар зүйл. Патент, ашигтай загварын гэрчилгээний хүчинтэй байх хугацаа

10

15.1.Анхдагч огнооноос эхлэн шинэ бүтээлийн патент 2О жил, бүтээгдэхүүний загварын патент 1О жил, ашигтай загварын гэрчилгээ 7 жилийн хугацаанд тус тус хүчинтэй байна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиогч болон патент, гэрчилгээ эзэмшигчийн эрх

16 дугаар зүйл. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиогчийн эрх

16.1. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиогч дараахь эрх эдэлнэ:
16.1.1.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвараа өмчлөх;
16.1.2.патент, гэрчилгээ авах эрхээ бусад этгээдэд шилжүүлэх;
16.1.З.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвартаа нэр өгөх;
16.1.4.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын технологийн баримт бичиг боловсруулах, тэдгээрийг турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажилд оролцож, хяналт тавих, оюуны бүтээлээ үнэлэх;
16.1.5.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах.
16.2.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар хамтран бүтээсэн зохиогчид патент авах эрхийг хамтран эдэлнэ.
16.3.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлэг болон техникийн баримт бичиг бүрдүүлэх, санхүүжүүлэх, туршилт хийх зэргээр туслалцаа үзүүлсэн этгээдийг хамтран зохиогч гэж тооцохгүй.
16.4.Хамтран зохиогчид гэрээнд өөрөөр заагаагүй бол мэдүүлэг гаргах, патент, гэрчилгээ авах, бүтээлээ ашиглуулах, бусад этгээдэд худалдах, шилжүүлэх, үнэлэх болон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвартай холбоотой харилцаанд тэгш эрх эдлэх бөгөөд хэн нэг нь бусад хамтран зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа эрх эдлэхгүй.
16.5.Ижил шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг тусдаа бүтээсэн бол Оюуны өмчийн газарт түрүүлж мэдүүлэг өгсөн зохиогч, харин давамгайлах огноо мэдүүлсэн тохиолдолд эхэлж давамгайлах огноотой мэдүүлэг өгсөн зохиогч патент, гэрчилгээ авах эрх эдэлнэ.
16.6.Албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлнэ.

11

16.7.Ажил олгогч шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг бүтээснээс хойш 6 сарын дотор мэдүүлэг гаргаагүй бол зохиогч нь мэдүүлэг гаргах эрх эдэлнэ.
16.8.Энэ хуулийн 16.7-д зааснаар зохиогч өөрийн нэр дээр патент, гэрчилгээ авсан тохиолдолд ажил олгогч тухайн бүтээлийг ашиглахдаа патент, гэрчилгээ эзэмшигчид гэрээний үндсэн дээр зохих төлбөр төлнө.
16.9.Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвартай холбоотой харилцаанд судлаач, түүний ажилладаг танхим, лаборатори болон их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага тэгш эрх эдэлнэ.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмж оруулсан/

16.10.Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг төрийн өмчит үйлдвэрийн газарт нэвтрүүлснээс олсон роялти орлого нь уг оюуны өмчийн эрхийг эзэмшигч тухайн их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын жилийн төсвийн таван хувиас хэтрэхгүй байна.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмж оруулсан/

17 дугаар зүйл. Патент, гэрчилгээ эзэмшигчийн эрх

17.1.Патент, гэрчилгээ эзэмшигч шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвараа өмчлөх онцгой эрх эдэлнэ.
17.2.Патент, гэрчилгээ бүхий шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг патент, гэрчилгээ эзэмшигчийн зөвшөөрлөөр ашиглана.

18 дугаар зүйл. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглах

18.1.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах, хэрэглэх болон энэ зорилгоор хадгалах, гадаадаас оруулахыг патент, гэрчилгээ эзэмшигч хориглох эрхтэй.
18.2.Патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болон гэрчилгээ бүхий ашигтай загварыг дараахь байдлаар ашиглавал эрх эзэмшигчийн онцгой эрхийг зөрчсөн гэж үзэхгүй:
18.2.1.патент эзэмшигч өөрөө, эсхүл түүний зөвшөөрөлтэйгээр бусад этгээд тус улсын зах зээлд гаргасан бүтээгдэхүүнийг ашиглах;
18.2.2.эрдэм шинжилгээ, сургалт, туршилтын ажилд ашиглах;
18.2.З.тус улсын нутаг дэвсгэрт түр болон тохиолдлоор орж ирсэн бусад орны тээврийн хэрэгсэлд ашиглах;
18.2.4. ашиг олох зорилгогүйгээр ашиглах.

12

18.3.Оюуны өмчийн газар эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг үр дүнтэй ашиглах зорилгоор шинэ бүтээлийн улсын нөөцийн сан бий болгоно.
18.4.Энэ хуулийн 18.3-т заасан санг бүрдүүлж байгаа бүтээлийн патент эзэмших эрхийг Оюуны өмчийн газар патент эзэмшигчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр эдэлнэ.

19 дүгээр зүйл. Лицензийн гэрээ

19.1.Сонирхогч этгээд патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, гэрчилгээ бүхий ашигтай загварыг ашиглах тохиолдолд патент, гэрчилгээ эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулна.
19.2.Лицензийн гэрээгээр патент, гэрчилгээ эзэмшигч нь хамгаалагдсан бүтээлийг ашиглах зөвшөөрлийг бүтээл ашиглагчид олгох, бүтээл ашиглагч гэрээгээр тогтоосон төлбөр төлөх болон гэрээгээр тодорхойлсон бусад үүрэг хүлээнэ.
19.3.Лицензийн гэрээнд дараахь зүйлийг тусгана:
19.3.1.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглах арга, хэлбэр, хэмжээ, хүрээ, хугацаа;
19.3.2.гэрээний талуудын эрх, үүрэг;
19.3.З.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашигласны төлбөрийн хэмжээ, түүнийг олгох журам;
19.3.4.гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага;
19.3.5. маргаан шийдвэрлэх журам.
19.4.Онцгой лиценз өгөх тохиолдолд лиценз өгөгч нь лиценз авагчид шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглах онцгой эрхийг лицензийн гэрээний дагуу олгоно.
19.5.Энгийн лиценз өгөх тохиолдолд лиценз өгөгч нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг лиценз авагчид ашиглуулахаар өгөх, патент, гэрчилгээгээр олгогдсон эрхээ гуравдагч этгээдэд нэгэн зэрэг ашиглуулах эрхтэй байна.
19.6.Лицензийн гэрээг бичгээр үйлдэх бөгөөд Оюуны өмчийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно.
19.7.Энэ хуулийн 19.6-д заасан журмыг зөрчсөн гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
19.8.Патент эзэмшигч өөрийн бүтээлээ сонирхогч этгээдэд ашиглуулах лиценз олгох тухай хүсэлтээ Оюуны өмчийн газарт гаргаж болно.

13

19.9.Лицензийн гэрээг шударга өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлтэйгээр байгуулахыг хориглоно.

20 дугаар зүйл. Албадан лиценз хэрэглэх

20.1.Эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг сонирхогч этгээдийн хүсэлт, Оюуны өмчийн газрын шийдвэрээр дараахь тохиолдолд албадан лицензээр ашиглаж болно:
20.1.1.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, хүн амын хүнсний хангамж, эрүүлийг хамгаалах зэрэг нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан ашиглах;
20.1.2. мэдүүлгийн анхдагч огнооноос хойш дөрвөн жил өнгөрсөн, эсхүл патент, гэрчилгээ олгосон огнооноос хойш 3 жилийн турш ашиглаагүй үед бүтээлийг ашиглах нөхцөл байгаагүйг эрх эзэмшигч нотолж чадаагүй бол;
20.1.3.лицензийн гэрээгээр патент олгосон бүтээлийг ашиглаж байгаа байдал нь шударга бус өрсөлдөөний шинжийг агуулсан гэж патент эзэмшигч үзвэл.
20.2.Патент, гэрчилгээ эзэмшигч албадан лиценз хэрэглэх тухай Оюуны өмчийн газрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдол гаргаж болно.
20.3.Албадан лиценз хэрэглэх гэрээ байгуулах нөхцөлд патент, гэрчилгээ бүхий бүтээл ашигласны төлбөрийг лиценз авагч нь патент, гэрчилгээ эзэмшигчид төлнө.

21 дүгээр зүйл. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар ашиглах хуулийн этгээд болон патент

эзэмшигчийн үүрэг

21.1.Хуулийн этгээд шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашигласнаас олсон ашиг, оюуны бүтээлийн өртгийг тооцсон үнэлгээг санхүүгийн тайлан тэнцэлд тусгаж, үйлдвэрлэлийн нууцыг нь хадгална.
21.2.Оюуны бүтээлийн өртгийг тооцсон үнэлгээг хөрөнгийн баталгаа, барьцаа, хөрөнгө оруулалт, хувьцаа гаргах, хувьчлал болон дуудлагын худалдаанд оруулах, дүрмийн сан бүрдүүлэх, даатгалд хамруулах зэрэгт хэрэглэж болно.
21.3.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч өөрчлөгдөхөд энэ тухай бичгээр Оюуны өмчийн газарт мэдэгдэх бөгөөд энэ өөрчлөлт нь гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөхгүй.

22 дугаар зүйл. Улсын нууцад холбогдох шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар

22.1.Үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах үйл ажиллагаанд хамаарах онц чухал, маш нууц, нууц зэрэглэлд хамаарах шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг тагнуулын төв байгууллагад

14

бүртгүүлсний дараа Оюуны өмчийн газрын ерөнхий шинжээч хүлээн авч, нууц бүтээлд хайлт, шүүлт хийх эрх бүхий шинжээчид шилжүүлэн дүгнэлт гаргуулж, патент олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
22.2.Улсын нууцад хамаарах шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг хэвлэлд нийтлэхгүй.

23 дугаар зүйл. Патент, лицензийн хураамж

23.1. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлэг гаргах, патентийг хүчинтэй байлгах, лицензийн гэрээг бүртгүүлэх хураамжийг Оюуны өмчийн газарт төлнө.

24 дүгээр зүйл. Патентийн хураамж төлөх хугацаа

24.1.Патентийг хүчинтэй байлгах хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хэмжээ, хугацаагаар төлнө.
24.2. Патентийг хүчинтэй байлгах эхний З жилийн хураамжийг патент олгох шийдвэр гарсан өдрөөс хойш 6 сарын дотор, дараахь хугацааны хураамжийг тухайн хугацаа эхлэхээс 6 сарын өмнө тус тус төлнө.
24.З.Патент эзэмшигч патентийг хүчинтэй байлгах хураамжийг энэ зүйлийн
24.2-т заасан хугацаанд төлөөгүй бол Оюуны өмчийн газар тухайн хугацаа өнгөрснөөс хойш 6 сарын хөнгөлөлтийн хугацааг тогтоож болох бөгөөд энэ тохиолдолд тухайн хугацааны хураамжтай тэнцэх хэмжээний төлбөр нэмж төлнө.
24.4.Патентийг хүчинтэй байлгах сонирхол бүхий этгээд патент эзэмшигчийн зөвшөөрлөөр патентийн хураамжийг төлж болно.

25 дугаар зүйл. Патентийг хүчингүйд тооцох

25.1. Энэ хуульд заасныг зөрчиж патент, гэрчилгээ олгосон байвал маргаан шийдвэрлэх комисс, шүүх патентийг хүчингүй болгоно.
25.2. Патент эзэмшихээс болон патентийн хураамж төлөхөөс татгалзсан, хураамжийг энэ хуулийн 24.З дахь хэсэгт заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд Оюуны өмчийн газар патентийг хүчингүй болгоно.
25.З. Энэ хуулийн 25.1, 25.2-т заасан тохиолдолд Оюуны өмчийн газар шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, патентийн хэвлэлд нийтэлнэ.
25.4.Шинэ бүтээлийг огт ашиглаагүй тохиолдолд тухайн шинэ бүтээлийг Монгол Улсад ашиглах нөхцөл байгаагүйг патент эзэмшигч нотолж чадаагүй бол төрийн хяналтад зайлшгүй байх шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг эзэмших эрх Оюуны өмчийн газарт шилжинэ.

15

25.5.Патентийг хүчингүй болгох тухай хүсэлтийг патент хүчинтэй байх хугацаанд гаргана.
25.6.Патентийн хураамжийг төлөөгүй шалтгаанаар патентийг хүчингүйд тооцсон нөхцөлд патент хүчинтэй байх нийт хугацааны дотор патент эзэмшигчийн хүсэлтээр патентийг сэргээж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ Оюуны өмчийн байгууллага

26 дугаар зүйл. Оюуны өмчийн газар

26.1.Монгол Улсад шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын асуудлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар хариуцан дараахь чиг үүргийг гүйцэтгэнэ:
26.1.1.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлэг хүлээн авч, хянан шийдвэрлэх;
26.1.2.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ олгох;
26.1.З.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, лицензийн гэрээний улсын бүртгэл хөтлөх;
26.1.4.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;
26.1.5.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын тухай мэдээллийг хэвлэн нийтлэх;
26.1.6.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвартай холбогдсон маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай лавлагаа гаргаж өгөх;
26.1.7.патент, ашигтай загварын гэрчилгээний загварыг тогтоох;
26.1.8.хуулийн этгээд, иргэдийг Патентийн тухай хууль зөрчсөн гэж үзвэл холбогдох байгууллагад мэдэгдэх;
тооцох;
26.1.9.хуульд заасан үндэслэл, журмын дагуу патент, гэрчилгээг хүчингүйд
26.1.10.патентийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрх хэмжээнийхээ хүрээнд зохион байгуулах;
26.1.11.патентийн асуудалтай холбоотой өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх;

16

26.1.12.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын үнэлгээг зохиогчийн хүсэлтээр баталгаажуулах;
26.1.13.оюуны өмчийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих улсын хяналтыг хэрэгжүүлэх, оюуны өмчийн улсын байцаагч ажиллуулах;
26.1.14.эрхлэх асуудлаар байгууллага, албан тушаалтнаас холбогдох баримт бичгийг гаргуулж авах;
26.1.15.оюуны өмчийн сургалт, судалгааны ажлыг нэгдсэн удирдамж, арга зүйгээр хангах;
26.1.16.оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах иргэн, хуулийн этгээдийг шалгаруулах, тэдгээртэй хамтран ажиллах;
26.1.17.хуулиар харьяалуулсан маргааныг хянан шийдвэрлэх.
26.2.Оюуны өмчийн газар үйл ажиллагааныхаа орлогоор санхүүжинэ.
26.3.Оюуны өмчийн газраас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
26.4. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагууд шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын ажлыг технологийн бодлогынхоо бүрэлдэхүүн хэсэг болгон явуулна.

27 дугаар зүйл. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

/27 дугаар зүйлийн гарчигт 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.1.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээд боловсролтой, оюуны өмчийн салбарт гурваас доошгүй жил ажилласан, ял шийтгэлгүй, 25 насанд хүрсэн Монгол Улсын иргэн байна.

/Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.2.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл авна.

/Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.3.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажиллах журмыг Оюуны өмчийн газар батална.

/Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.4.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын төлөөллийн үйл ажиллагааны тайланг Оюуны өмчийн газарт ирүүлэх бөгөөд үйлчилгээний хөлсний 10 хувийг Оюуны өмчийн газарт өгнө.

/Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

17

Бусад зүйл

28 дугаар зүйл. Гомдол, маргаан шийдвэрлэх

28.1.Эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээлийг хууль бусаар ашигласнаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, бүтээл ашигласны төлбөр гаргуулахтай холбогдон үүссэнээс бусад маргааныг Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх комисс гомдлыг хүлээн авснаас хойш 6 сарын дотор хянан шийдвэрлэж, хариуг бичгээр мэдэгдэнэ.
28.2.Маргаан шийдвэрлэх комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.
28.3. Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмыг Оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

29 дүгээр зүйл. Патентийн тухай хууль тогтоомж, зохиогч болон патент эзэмшигчийн эрхийг зөрчигчид хүлээлгэх

хариуцлага

29.1.Патентийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараахь захиргааны шийтгэл ногдуулна:
29.1.1.шүүгч, улсын байцаагч иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос зургаа дахин, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
баривчлах;
29.1.2.шүүгч гэм буруутай иргэн, албан тушаалтныг 7-14 хоногоор
29.1.3.улсын байцаагч, шүүгч зөрчилтэй бараа бүтээгдэхүүн, эд зүйлсийг хураан авч, хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгон, тухайн барааг устгаж, үйл ажиллагааг зогсоох.
29.2.Зохиогч болон патент эзэмшигчийн эрхийг зөрчсөн этгээд Монгол Улсын хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
29.З.Патент эзэмшигчийн эрхийг зөрчсөнөөс учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх асуудлыг Монгол улсын Иргэний хуулийн дагуу шүүх шийдвэрлэнэ.

29 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

29.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

29.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл

Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

18

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

30 дугаар зүйл. Хуулийг буцаан хэрэглэх

30.1. Энэ хуулийг буцааж хэрэглэхгүй.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

19


Législation Remplace (3 texte(s)) Remplace (3 texte(s)) est abrogé(e) par (1 texte(s)) est abrogé(e) par (1 texte(s))
Traités Se rapporte à (6 documents) Se rapporte à (6 documents)
Aucune donnée disponible

N° WIPO Lex MN038